Хахууль авч, эрүүл хүнийг группт оруулдаг Баян-Өлгийн эмч, дарга нарын 49 хүнийг шүүнэ

Баян-Өлгий аймгийн эрүүл саруул иргэд үгсэн хуйвалдаж, эмч нарт авлига өгч группт ордог тухай баримтыг АТГ-аас өнгөрсөн 2020 оны аравдугаар сард илрүүлэн шалгаж эхэлсэн. Түүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрчээ.
Тодруулбал тус аймгийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга, мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байсан нь илэрсэн юм.
Улмаар 420 орчим иргэнийг шалгахад 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул байж хуурамч бичиг баримт бүрдүүлэн, үндэслэлгүйгээр улсаас группын мөнгө авч байсан нь тогтоогдсон байдаг.
Тиймээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж буй.
Ховд аймгийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн уг хэргийг иэх дөрөвдүгээр сарын 04-ний 09:00 цагт Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товложээ. Шүүх хуралд нэр бүхий 49 шүүгдэгч, 16 өмгөөлөгч оролцох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Казакууд монголын засаг төр монголын иргэдийн сайхан сэтгэлийн хариуд хуншгүй сэтгэлээр хандаж цөлмөж байна даа.Тэр байтугай казакстан руу гараад явчихсан хүмүүсийн нэрээр хуурамч баримт үйлдэж янз бүрийн тэтгэмж тэтгэлэг олон жилийн турш авч байгаа явд�##� маш их байдаг гэсэн.