УЛС ТӨР

Банкны эзэд зээлээ төлж, Засгийн газарт ТАЛ ЗАСЖЭЭ

“Хөгжлийн банкны чанаргүй зээл” гэж улс нийтээрээ орилолдсоноос хойш эргэн төлөлт үхэр тэргийн хурдаар ч хамаагүй урагшилж л байна. Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хөгжлийн банканд нийт 104,420,842,294 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн тухай мэдээлэл өчигдөр нийтлэгдлээ.

Улмаар хамгийн сүүлийн мэдээллээр

  • хэвийн зээлдэгчийн ангилалд байсан “Сод Монгол групп” ХХК 3,6 тэрбум төгрөг, Худалдаа хөгжлийн банк 1,0 тэрбум төгрөг, Голомт банк 0,3 тэрбум төгрөгийн зээлээ
  • анхаарал хандуулах ангилалд байсан “Макс Рөүд” ХХК 19,0 тэрбум төгрөг, “Вояжер Минерал Ресурсес” ХХК 3,6 тэрбум төгрөг буюу нийт 27,6 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлж, дансаа хаасан аж.

Эдгээрийн дотор хоёр ч банк зээлээ эргэн төлсөн нь анхаарал татав. Өөрөөр хэлбэл, “Худалдаа хөгжлийн банк”-ны О.Орхон, “Голомт” банкны Д.Баясгалан нар банкнуудынхаа хэвийн ангилалд байсан зээлийг хааж саймширцгааж. Энэ утгаараа банкны эзэд Засгийн газарт тал засч буй нэг хэлбэр гэж харагдаж буй. Тэдэнд ингэж тал засах шалтгаан, ойртож дотносох хэрэгцээ бий. Нэг нь экс Ерөнхийлөгчтэй, нэг нь одоогийн Ерөнхийлөгчтэй ойр дотно шадарлаж явсан гэгддэг.

О.Орхоны хувьд: Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байхдаа Н.Алтанхуягийн Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд Чингис бондыг арилжаалах үйл явцад зөвлөх, андройдероор оролцсон. Энэ утгаараа Хөгжлийн банкны зээлийн асуудалд эхлэл үүтгэлийг тавилцаж явсан гэж хэлж болохоор.

Д.Баясгалангийн хувьд: Ерөнхийлөгч Х.Баттулгатай Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлаар холбогдож, Ерөнхийлөгчийг бараадаж байсан. Түүнээс Гавьяат эдийн засагч гэсэн шагнал хүртэл хүртэж байсан нь саяхан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 17, 2022 08:48

ХХБ нь Хөгжлийн банкинд 1,2 их наядын өртэй. Гэтэл ганц тэрбумыг төлсөн нь доромжлол. Үүнийг төлбөр төлж байна гэхэд хэцүү.

Зочин
Зочин
3 сар 17, 2022 13:35

ххб эзнйихээ сах�##� эрдэнэбилэгийнхээ 500,0 тэрбум төгрөгийг төлөх хэрэгтэй шд хэвийн зээл төлж бхаар, хэвийр бус нэгч төлөлтгүй яваа зээлүүдээ төлөөчээ!!

Холбоотой мэдээ

Back to top button