УЛС ТӨР

Ардчилсан намын тамганы маргааны ҮҮТГЭЛ ЦЭГИЙГ ХАТГАГЧ

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс Ардчилсан намын задрал эхтэй. Товчхондоо бол, Ц.Туваанаас эхтэй гээд хэлчхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Тодруулбал, сонгуульд намаа ялагдуулсан С.Эрдэнэ дараагийн дарга сонгогдтол дэд дарга Ц.Туваандаа тамгаа гардуулаад бууж одсон.

Гэтэл өнөөх нь тамга авуутаа дарга нь сонгогдоогүй байхад намынхаа дүрмийг өөрчлөх оролдлогыг хийж эхэлснээр энэ бүхэн эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн сар дутуу байсан үе. Дүрэмдээ “Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжтой болгох заалт оруулах” гэсэн санаархал С.Эрдэнэ тэргүүтнүүдэд таалагдаагүй тул тамгаа булаацалдаж эхэлсэн. Бүх зүйл ингэж эхэлсэн.

Тэгэхээр Ардчилсан намын тамганы маргааны ҮҮТГЭЛ ЦЭГИЙГ ХАТГАГЧ нь Ц.Туваан. Хэн нэгний эрх ашгийг намаасаа дээгүүрт тавьсан залуу гишүүний амбицын хор ийм. Энэ утгаараа түүнийг залуу “улс төрчийн шинжгүй” хэмээн зэмлэх нь олон болов. Намынхаа аль мөнгөтэй гэсэн ах нарыг дагаж, урвалтаас урвалтын хооронд шилжсээр эцэст нь намаа үнэт зүйлээс салгаж, өнөөдрийн байдалд хүргэсэн гол хүн гэгдэж байна.

Ц.Туваан улс төрийн  хувьд: 2015 онд Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар өмнөх Засгийн газар ажиллаж байсан Ардчилсан намынхнаас цөөнгүй нь чөлөөлөгдсөн. Тэдний нэг нь Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Ц.Туваан байв. Гэтэл тэр удалгүй Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга болж үлдсэн байдаг. Тухайн үед түүнийг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан авч үлдэж, өөд татсан гэгддэг. Г.Баярсайханы нөмөр нөөлөг дороос гарч “Шонхор” фракцын ах нарыг түшсэн тэрбээр С.Эрдэнийн суган дор намын дэд дарга болсон. С.Эрдэнийг даргаас буунгуут Х.Баттулга талд үйлчилсэн чухам тэр үеэс даргын, тамгын маргаан эхэлсэн үе. Улмаар наанаа О.Цогтгэрэлтэй дөрөө харшуулж, түүнийг даргаар дэмжиж гүйцгээсэн. Өдгөө экс Ерөнхийлөгч Х.Баттулгын сүүдэр дор бат орж, түүний сурталчилгаанд хамт яваа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 18, 2022 12:04

ЯМАР БАЛИАР АМЬТАН БЭ ЭНЭ ТУВААН ЧИНЬ САЙХАН НАМЫГ БУЗАРЛААД ХАЯСАН ӨМХИЙ БАЙНА ШҮҮДЭЭ. АН-ынхаа ТУВААНЫГ ЗҮХЭХ ЁСТОЙ АЛЬ ЭСВЭЛ НАМААСАА ХӨӨХ ХҮН ЧИНЬ ТУВААН ЮМ БИШҮҮ

Зочин
Зочин
3 сар 18, 2022 13:42

ҮҮТГЭЛ ЦЭГ НЬ 3 СОНГУУЛЬ ДАРААЛАН ЯЛАГДАЖ ЦАГААН САНАЛТАЙ ЭН ТЭНЦСЭН НАМАА МАНд ХУДАЛДСАН ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮН БАЙЛАА.ЭРДЭНЭ БИ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭВ ГЭЭД ТУВААНД ТАМГА ТЭМДЭГЭЭ ХАДГАН ДЭЭР ТАВИАД ТУВААНД ӨГЧ БАЙСНЫГ ТВ ҮЗДЭГ ХҮН БОЛГОН ХАРСАН..ЭРДЭНЭ АНыг ХАГАЛААД ЗОГСОХГҮЙ ХҮҮ ОДБАЯРТАЙГАА ХАМТААР МОНГОЛЫГ МИНЬ ХУВААЧИХАА ДӨХӨВ .ОДОО Ч ХҮРТЭЛ ЭРДЭНЭ НАМЫГ НЭГТГЭХ БОДОЛГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ. ЭРДЭНЭ ЖИРИЙН ГИШҮҮД НЬ ХҮРТЭЛ ЭСЭРГҮҮЦЭЖ ЦАГААН САНАЛ ӨГСӨНИЙГ ОДОО БОЛТОЛ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ.

Зочин
Зочин
3 сар 18, 2022 13:55

ҮЗЭГДСЭН ХҮН БОЛГОНТОЙ ҮСДЭЛЦЭЖ , ХАРАГДСАН ХҮН БОЛГОНТОЙ ХАВРИЛДАЖ ЯВДАГ ЭРДЭНЭ ГЭДЭГ ХҮНИЙ ӨШӨӨ ХОРСОЛ НЬ ДУУСДАГГҮЙ БОДОЛТОЙ..ТУВААНД ӨГСӨН ТАМГАА ХУЛГАЙГААР 2 БОЛГОЖ АВААД БИ ДАРГА ГЭЭД ЯРИХ ЭРХ ЭРДЭНЭД БАЙХГҮЙ ШҮҮ.НАМАА ХУВААЖ ,ТАМГАА ХУВААЖ , МАНД 3 СОНГУУЛЬД ДАРААЛАН ҮЙЛЧИЛСЭН ЭРДЭНЭД ЖИРИЙН ГИШҮД НЬ Ч ХҮРТЭЛ НҮҮР БУРУУЛЖ ЦАГААН САНАЛ ӨГСӨНД ХОРСООД ӨШ ,ХОНЗОН САНААД НАМАА НЭГТГЭХГҮЙ БАЙХ САНААТАЙ БАЙНА . ШИРЭН НҮҮРЛЭСЭН ЭРДЭНЭ УЛСТӨРИЙН ХУВЬД ҮХДЭЛ БОЛСОН ШҮҮ.

Зочин
Зочин
3 сар 18, 2022 19:41

СҮҮЛЧИЙН ГАНЦ АМЬСГАЛАА ТА БУЗАР БУЛАЙ БҮХЭН ШИНГЭСЭН СААРАЛ ОРДОНД ШИНГЭЭГЭЭД ҮХЭН ХАТАН ДУУСЛАА ДАА АН. АХ НАМЫН ХУЛМАСТАЙ ҮМХИЙ СУГАНД БУШУУХАН ШИГДЭЖ ОРООРОЙ ХУЛМАС ЗААРЫГ НЬ ҮНЭРТЭЭД ШИВЭРИЙГ НЬ ДОЛООГООД ХЭВТЭЖ БАЙДАА.АРДЧИЛСАН НАМ БОЛ УГААСАА ЛАЛАРЫН ТЭНЭГ НАМ НЭРНИЙХЭЭ ЭСРЭГ НАМ ЭНЭ НАМЫГ СӨНӨХӨД ХАРУУСАН ГАШУУДАХ ХАРАМСАЖ ХАЙРЛАХ НЭГ Ч МОНГО БАЙХГҮЙ ГЭДГИЙГ МОНГОНУУД САЙН МЭДЭЖ БАЙГАА. АРААС НЬ МАН ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАЖ ХУЛГАЙЧУУД НЬ ХУЛГАЙЧАА БАРИАД АВ ГЭЖ МУУХАЙ ОРИЛОЛДОНО.БҮГДЭЭРЭЭ Л ХУЛГАЙЧ АЛУУРЧИН ХҮЧИНДЭГЧ ӨВӨР СУЛТАНГУУД БАЛИАР МОНГОЛЫН УЛС ТӨР БӨГСЧДИЙН ГАЙГААР БУЗАРТСАН ТӨР ТҮЙ ТҮЙ ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ДАЛД ОРООРОЙ БҮГДЭЭРЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button