Янжуур тамхинаас гарах аргын нэг нь ЦАХИЛГААН ТАМХИ, гэхдээ...

Тамхи таван нас хороодог гэж мэдсээр, хэлсээр байж манай монгол эрчүүдийн ихэнх хувь нь тамхи татдаг. Зөвхөн эрэгтэй төдийгүй эмэгтэйчүүд, охидууд хүртэл маш ихээр татсаар байна. Тамхи зөвхөн энэ дэлхий дээр амьдрах жаахан наснаас чинь хороогоод зогсохгүй, хоромхон зуур өөрчлөгдөх гоо сайхныг чинь хүртэл эрт аваад явчихдаг. Тийм учраас л “тамхиа хая, тамхинаас гар” гэх үг алхам тутамд сонсдог хүмүүс олон бий.
Олон улсад тамхинаас гарахын тулд сэтгэл зүйчийн тусламж, зөвлөгөө авдаг жишиг бий. Гэхдээ тамхинаас гарахаар нэгэнт шийдсэн бол янжуур ч бай, цахилгаан ч бай аль алинаас нь шууд татгалзах хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж сэтгэл зүйн хүч хэрэгтэй. Сэтгэл зүйн хүчээр шууд хаяж, гарч чадахгүй байгаа бол хоёр дахь аргыг сонгох.
Энэ нь цахилгаан тамхины арга. Сүүлийн жилүүдэд Их Британид цахилгаан тамхи нь янжуур тамхинаас гаргах чухал хэрэгсэлд тооцогдох болжээ. Тодруулбал, Английн засгийн газраас янжуур тамхины оронд цахилгаан тамхийг орлуулж хэрэглэх аргыг аль хэдийн амжилттай туршаад эхэлчихсэн үр дүнгээ өгч байна.
Ингэхдээ никотины хувийг 5%, 3%, 1.5%, бүр 0% болгон багасган хэрэглэхийг зөвлөх замаар янжуур тамхинаас гаргаж байгаа жишээ олон байна. 2019 онд хийсэн томоохон эмнэлзүйн туршилтаар янжуур тамхинаас гарахын тулд цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүс тамхинаас гарах наалт, никотин орлуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсээс илүү үр дүнд хүрснийг тогтоосон аж.
Мэдээж мэргэжилтэн, сэтгэл зүйчийн тусламжтайгаархэзээ хэрхэн гарахаас шалтгаалан өөрт тохирох цахилгаан тамхийг сонгох нь чухал. Хэрэв янжуур тамхинд хэт донтоогүй бол хөнгөн үзгэн цахилгаан тамхи сонгон хэрэглэж болох аж. Хэрэв илүү их янжуур тамхи татдаг бол цэнэглэдгийг нь сонгоход тохиромжтой гэж зөвлөдөг байна. Дахин цэнэглэх боломжтой савтай цахилгаан тамхи нь нэг удаагийн загвараас чанарын хувьд илүү гэгддэг байна. Мэдээж аль ч тамхи жирэмсэн хүнд ямагт хориотой.
Эцэст нь хэлэхэд утаат тамхи буюу янжуур тамхинаас болж дэлхий дээр жилд 7 сая хүн, цахилгаан тамхинаас бол 68 хүн амиа алддаг гэсэн тоо баримт байдаг. Тийм учраас бүх төрлийн тамхинаас л татгалзах нь хамгийн зөв зам билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene hamaagui deer l yum baina leeshd yadaj l huvtsas usnees tamhinii muuhai uner unertehgui
ene ynjuurnii naimaanii ard ih tom humuus baigaad tegeed l vape iig booj haagaad baina
утаатай тамхиа зүгээр зараад байж та нар ичээчэээ нээрээ
vape нь тамхинаас хамаагүй баг хортой гээд гадаадын хэвлэлээр ява�##� байхад монгол үнхээр тэнэг юм аа нээрээ заза тэгүүл тэгээ л
энийг нь ашиглаад ч болов тамхинаас гарчаасай даа
Тамхинаас гардаггүй юм аа гэхэд энийг хэрэглэвэл ядаж муухай үнэр үнэртэхгүй биз дээ
Yer ni tamhinii hereg gej bhgui l dee, uneheer tamhind dontchihson bol sanhuugee hemneed vape songoh ni zuv duu
Hun bolgon l neg yum yrih yum yag ingeed sudalga hiitsen bhad neeree mongolchuud ene am damjsan hachin yum yridaga bolimoor yum gadaadad say say hun vape ashiglaad tamhinaas garchaad baina
Цахилгаан тамхи хортой яагаад гэвэл цахилгаан гээд боддоо тэгээд та уушиг руугаа татаж байна гээд эрүүл ухаанааР бодоход л ойлгогдохгүй байна гэж үү.Цахилгаан тамхи УУШИГ ЦООЛДОГ БАЙВАЛ ТА ЯАХ УУ? зүгээр хар ухаанаар боддоо ЦАХИЛГААН ШУУДЭЭ ТАНЫ УУШИГАНД ЦАХИЛГААН ТАМХИНЫ ГАЛ ХИР ХУРДАН ОЧИХ БОЛ.ТИЙМДЭЭ ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨ Л ХОРЛОДОГ ШҮҮДЭЭ ТМЙМ БОЛОХООР ИНГЭЖ БИЧЭЭД ЯАХАВ ВЭ. ӨӨРИЙН САНАА ӨӨРТӨӨ ЗӨВ
төлбөрт бичээчид тамхинии наймаачдаа өмөөрсөөр