УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг хуралдана

Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг өнөөдөр /2022.03.21/ хуралдана. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх Монгол Улсын Засгийн газар, Монголбанк болон аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б. Баттөмөрөөр ахлуулсан Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, С.Чинзориг, Б.Пүрэвдорж  нарын гишүүд ажиллаж байгаа билээ.

Ажлын хэсгийн гишүүд УИХ-ын хаврын чуулганаар ажлын хэсгийг Хянан шалгах түр хороо болгон өргөжүүлэх саналыг дэвшүүлж, хяналтын сонсгол хийхээр төлөвлөөд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Би оролцох юм сан.

Холбоотой мэдээ

Back to top button