
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд олонхийн саналаар огцруулсан гэдэг боловч өөрийгөө дарга хэвээр байгаа гэдэг УИХ-ын АН-ын бүлгийн дарга гэх Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, АН-ын дарга гэх С.Эрдэнэ, Ц.Оюундарь нар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийг төлөөлж С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ нөгөө талд АН-ын даргын сунгаа эхлүүлж, 21 аймаг тойрон намынхаа гишүүдтэй уулзаж, мөрийн хөтөлбөртэй танилцуулж яваа Х.Баттулга, Ж.Батсуурь болон АН-ын нэр барьж яваа этгээдүүдийг АТГ, цагдаад хандаж, шалгуулахаа мэдэгдлээ.
Тэрбээр "Тамгагүй, өөрсдийгөө АН гэж нэрлэсэн, хууль ёсны эрхзүйн боломжгүй хэсэг бүлэг нөхөд АН-ын сунгаа гэж зарлаад хоёр нөхөр нэр дэвшээд аймгуудаар явж байна. Монгол Улс төртэй, хуультай улс юм бол тамга тэмдэг бүхий байгууллага үйл ажиллагаа явуулах ёстой.
Гэтэл олон түмний тархи толгойг эргүүлсэн үйлдлүүд удаа дараа гаргаж байна. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүн байсан хоёр этгээд нэр дэвшээд явж байгаа нь өнөөдөр Монголд хууль ямар хэмжээнд нэр хүндгүй болсныг харулж байгаа тод жишээ гэж хэлж болно.
Тиймээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, АТГ-т хандаж, өргөдөл гарга байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ одоо яг яана гээд юунд найдаад юунаас айгаад ингэж буруу ишилсэн сүх д�##�ийгаад байдаг юм бол нэг сэжигтэй байгаамдаа