“Эрдэнэт Медипас”-ийн захирал Я.Энхчулуун гадагш "зугтаж", Арбитрт нэхэмжлэл гаргасан уу

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Ц.Даваацэрэн үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнөхөн уг үйлдвэрийн харьяанд байсан "Эрдэнэс медипас" эмнэлгийг хувийн хэвшилд үнэгүй өгсөн процесс АТГ-т өнөөг хүртэл хянагдаж буй. Уг эмнэлгийг төрд авахаар болсон талаар Шадар сайд С.Амарсайхан 2022.02.24-ний өдөр мэдэгдсэн.
Гэвч уг эмнэлгийг "Төрд шилжүүлэн өгье" гэх агуулгаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлтэй уулзаж явсан гэгдэх "Эрдэнэс медипас" эмнэлгийн захирал Я.Энхчулуун Шадар сайд С.Амарсайханыг очиход эзгүй байжээ. ТӨБЗГ-аас эмнэлгийн хөрөнгийг хүлээн авах процессыг эхлүүлсэн ч хувийн хэвшлийн Гүйцэтгэх удирдлага нь эзгүй байгаа байгууллагатай ажиллахад хүндрэл үүссэн гэх мэдээлэл байна.
Өнөөдрийн ханшаар 120-130 тэрбумын өртөг бүхий том эмнэлэгт Японы менежмент нэвтрүүлэх зорилгоор түншлэл байгуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүмүүс уг туузыг нь хайчилж байсан түүхтэй. Тус эмнэлэг Японтой хамтарсан гэрээндээ,
"Ерөнхий гэрээ, дэд гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг талууд Сингапурын шүүхээр, олон улсын хууль тогтоомжийг баримтлан шийдвэрлүүлнэ" гэж заасан байдаг аж.
Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс медипас" эмнэлэгт аливаа өмчийн ба бусад томоохон маргаан гарвал Япон талтай байгуулсан гэрээний дагуу тэд Арбитрт хандах үүрэг хүлээх нөхцөлтэй гэх логик эндээс харагдаж байна.
Түүнчлэн улс төрийн хүрээнд "Япон дахь "Эрдэнэс медипас" эмнэлэгтэй түншилсэн нэгж нь Я.Энхчулуун тай шууд холбоотой. Анхнаасаа тэнд нэг хуулийн этгээд үүсгэх байдлаар Японтой эмнэлгээ холбосон" гэх мэдээлэл яригдаж буй.
Улмаар Я.Энхчулуун Засгийн газрыг "Эрдэнэс медипас" эмнэлэгт хууль бусаар шилжүүлэн авах үйлдэл хийсэн гэх үндэслэлээр Арбитрт нэхэмжлэл гаргасан гэх мэдээлэл хөшигний ард яригдаж байна. Арбитрын асуудал ЗГХЭГ-т албан ёсоор бичгээр ирээгүй, аманд байдлаар яригдсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Тус эмнэлэг дээр үүсээд буй нөхцөл байдлыг Засгийн газрын хуралданаар хаалттай хэлэлцэх чигтэй байгаа аж. Засгийн газрын хувьд "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлаар Арбитрт дуудагдаж мэдэхээр эрсдэлтэй цаг үед тэндээс хувьд шилжсэн эмнэлгийн асуудлаар дахин Арбитрт маргаан үүсгэх нь ихээхэн ашиггүй юм.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дахиад Арбитр хусах нь уу
Элбэгдорж гэж их айхтар гар юмдаа.