Үйлдвэрлэгчийн зовлонг үл мэдэхийн гай: "Бай"-гаа оноогүй сайдын СҮРДҮҮЛЭГ

Үйлдвэрлэгчид даргын тухай мэдэхгүй байх нь зовлон биш. Харин дарга үйлдвэрлэгчдийнхээ тухай мэдэхгүй байх л жинхэнэ зовлон юм даа. Өчигдөр яг ийм үйл явдал болов.
Тодруулбал, Шадар сайд С.Амарсайхан өчигдөр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Урдаас цемент оруулж чөлөөт зах зээлийг тэнцвэржүүлэхгүйгээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжвэл хаа хаанаа хэрэгтэй. Гэвч дотоодын үйдвэрлэгчид үнээ хямдруулахгүй бол гаднын зах зээлээс цемент оруулж ирнэ" гэх сүрдүүлсэн агуулга ярьсан юм.
Сайд үйлдвэрлэлийн тухай мэдлэггүйдээ юу эсвэл үйлдвэрлэгчдийг сүрдүүлэн, бойкотлох гэж ийн ярив уу гэдэг нь анхаарал татна.
Гэтэл энэ нь ямар ч боломжгүй асуудал. Хятадаас цемент авахаар бол сард 4000 вагонаар татан авалт хийх шаардлага хэрэгцээ гарна. Энэ нь өөрөө ямар ч боломжгүй асуудал гэдгийг БХБ-ийн дэд сайд мэдэгдэж байгаа юм. Тэр тусмаа хил гаалийн асуудалтай энэ цаг үед.
Тэгэхээр цахим орчинд дахь "Гааль, татварын үнийг нь тэглээд гаднын цемент оруулж ирнэ" гэх хийсгэлэн мэдээ сайдын мэдлэггүй попрол хоёр яг тэнцэхээр.
Нөгөө талаар гаднаас хямд төсөр цемент оруулж ирэх ямар ч боломжгүй байлаа гээд дотоодын үйлдвэрлэгчид үнээ хөөсрүүлж, хамраа сөхөөд байх нь бас хэр зохимжтой вэ. Төрд элдэв шаардлага тулгаж, үгсэн хуйвалдаж үнээ нэмэхгүй жаахан хамжааргатай, эх оронч байцгаавал дээр билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За нөгөө монполимент ба түүний нөхдийн захи�##�га явж байна даа энэ.
hugiin samraa
Энэ тэнэгээ огцруулаач
Ter barilgiin ded said geh jaal salbaraa ogt meddeggui xudlaa yaridag nuhur bsan...yadaj .jiliin tsementiin xeregtsee uildberleliin xuchin chadliin talaar 2 too tseejilchiheed tari.......
Saidiin zuv
Сайдын түмэн зөв . Хөгжлийн банкныхаа зээлээр шантаажилж үгсэн хуйв�##�даж цементийн үнийг нэмсэн учраас тэгж хэлсэн юм шүү дээ
ТЭГЭЭД ДОТООДЫН ҮЙЛДВЭР НЭРТЭЙ ДЭЭРЭМЧДЭД ДЭЭРЭЛХҮҮЛЭЭД БАЙЖ БАЙХ ЁСТОЙ ЮМ ? ӨРСӨЛДӨӨН ГЭДЭГ ЮМ НЬ ХААНА БАЙНА ?