ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ: Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бүрт хавтгайруулан баривчлахгүй
Зөрчлийн тухай хуулийг шинэчилж, баривчилж, торгохоос илүү сануулах арга хэмжээ авдаг болох зорилгоор ХЗДЯ-наас уг хуулийн төслийг танилцуулж, иргэдээс санал авч эхлээд байна.
2017 оноос мөрдөж эхэлсэн эл хуульд дараах тохиолдлуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол албадан сургалтад хамруулж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заасан байдаг.
-Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг биед халдсан
-Бусадтай харилцахыг хязгаарласан
-Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан
-Хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан тохиолдолд
Тэгвэл Зөрчлийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдсан тохиолдолд л баривчилна. Харин,
-Бусадтай харилцахыг хязгаарласан
-Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан
-Хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан тохиолдолд баривчилж, албадан сургалтад хамруулахгүйгээр сануулах арга хэмжээ авахаар тусгажээ.
Энэ тухай Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж байгаа зүйл огт биш. Зарим тохиолдолд хэтэрхий хавтгайруулж баривчлах шийтгэл оногдуулах нь гэр бүлийн харилцаанд сэв суулгах зэрэг асуудал ч гарч байна” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хариуцлага хүлээлгэхгүй л бол Энэ жишиг арилахгүй
Аль ч улс оронд гэр бүлийн хүчирхийлэл маш их байдаг. Авах арга хэмжээ нь чух�##�
Гадны орнуудад бол мааш нухацтай авч үздэг. Манайх л бараг БУЯНААРАА БОЛОГ гээд хаядаг шүү дээ
Нийтээрээ л хичээхгүй бол хэцүү шүү
Хүүхдүүдээ хайрлаж өсгөөрэй . Багадаа Хайраар дутсан хүүхэд том болоод Хүчирхийлэгч болох өсдөг.
Хүчирхийллийн эсрэг сург�##�танд з�##�хт�##� нь суулгаад гудамжинд хог цэвэрлүүл. Тэгээд л болино. Хөг хаядаг хүмүүсийг бас тэгэх хэрэгтэй.
Торгох шийтгэлээ багасга