21-р зуунд цахилгаанаа хязгаарлах гэж буй МОНГОЛ УЛС
Эрчим хүчний салбарт шинэчлэл хэрэгтэйг салбарын сайд нь ярьдаг ч хэд хэдэн том төсөл хөдөлгөх асуудлаас хэтэрдэггүй. Үндсэн тогтолцоог нь чадавхжуулах, олон нэгж газар засвар, шинэчлэл хийх шаардлагууд тулгамдсан.
Тэгвэл салбарын сайд нь ийн ярьжээ. Тэрбээр "Манай салбарын нөхцөл байдал маш хүнд байна. Бид 2022-2023 оны өвлийн ачааллыг маш хүнд давна. XXI зуунд хязгаарлалт ярих нь дэндүү бүдүүлэг байх. Гэхдээ бидэнд одоо хязгаарлалтаас өөр сонголт байхгүй.
Бид шинэ эх үүсвэр барихгүйгээр цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ нэмэх ямар ч боломжгүй болсон. Дээр нь, одоо ашиглаж байгаа эх үүсвэр, дамжуулах сүлжээ, төвийн сүлжээ, тоноглолын 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Хэзээ л бол хэзээ эвдрэл гэмтэл гарч, зогсоход бэлэн эрсдэлтэй байдал ажиллаж байна.
Хүндрэлээс гарах гарц бий. Гол нь зоригтой шийдээд явах шаардлагатай байна. Бид 2030 он хүртэл улирал бүр дулаан, эрчим хүчний үнийг индексжүүлэн нэмнэ. Шинэ сэргэлтийн бодлогод нэн түрүүнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан. Жишээ нь, Чойбалсан-Багануур чиглэлд цахилгаан дамжуулах шугам сүлжээ байгуулна, Багануурын дулааны цахилгаан станцыг өргөтгөнө, "ТЭЦ-3"-ыг түшиглэн 400 Мвт-ын шинэ эх үүсвэр байгуулна, Багахангай дүүрэгт 300 Мвт-ын станц байгуулна, Амгалан дулааны станцыг 2025 онд өргөтгөж дуусна" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зард�##� болон орон тоон дээрээ анхаарах хэрэгтэй
дарга нарын утас унааны хэрэглээг танаачээ
Монгол улс урагшлах биш ухарч яваа юм чинь аргагүй
Энэ хулгайчийг яар�##�тай огцруулж Төрийн өмчит компаниудын зардлыг 20 хувь буулгаж орон тоог 15 хувь хасах хэрэгтэй. Баахан дарга нарын шахааны хулгайчууд үүрлэчихсэн складанд нь хүн хэрэглэлгүй олон тэр бумын бараа дүүрэн.