НийгмийнУЛС ТӨР

ШАЛГАЛТЫН ТАЙЛАН: Зээл авч, үрэн таран хийж, банкуудыг угжсан Н.Мөнхбатын БАЛАГ

Хөгжлийн банканд 2016 онд хийсэн шалгалтын 130 хуудас материалыг НУУЦААС гаргасныг олон нийтэд өчигдөр /2022.03.22/ дэлгэлээ. Эл материалыг бүхэллэг бүдүүн тойм байдлаар авч үзвэл “Хөгжлийн банк нь гадаад дотоодоос босгосон зээлийн эх үүсвэр буюу босгосон өрөө үрэн таран хийж тараасан, банкуудыг угжсан үе" гэсэн хоёр том хэсэгт ангилчихмаар санагдав.

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат 2012-2016 онд ажилласан. Тэгэхээр энэ шалгалтын материал бүхэлдээ түүний Хөгжлийн банкыг удирдах хугацаанд хамаарна гэж хэлж болохоор. Тэрбээр 489 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд өдгөө үүссэн өр нь 495 тэрбум. Харин ТУЗ-ийн даргаар Б.Шинэбаатар ажиллаж байв.

Н.Мөнхбатын дараа Б.Батбаяр 2016 оны арванхоёрдугаар сараас 2019 оны тавдугаар сарын 17 хүртэл ажиллахдаа 215.5 тэрбум төгрөгийн зээл олгож, 251 орчим тэрбумын өр үүсгэсэн. Н.Мөнхбат, Б.Батбаяр, Б.Шинэбаатар нар бол 2017 оноос өмнөх өрийг үүсгэсэн дарга нар.

-НЭГДҮГЭЭРТ: ГАДНААС БОЛОН ДОТООДООС МӨНГӨ БОСГОСОН ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗЭЭЛҮҮД-

Хөгжлийн банкны нийт хөрөнгө 2015 онд жилийн эцсийн байдлаар 6 их наяд 70 тэрбум төгрөгт хүрч байв. Үүний ихэнхийг өр буюу гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгүүд эзэлж байгаа юм. Ихэвчлэн 2011-2015 онд авсан томоохон зээлүүд жин дарж, зээлийн ихэнх хэмжээг эзэлж байлаа.

Гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн эх үүсвэрүүд:

Эдгээр эх үүсвэрүүдээс санхүүжүүлсэн зээлийн хэмжээ 2015.12.31-ний өдрийн байдлаар 4,909.2 тэрбум төгрөгт хүрээд байжээ. 

-ХОЁРДУГААРТ: АРИЛЖААНЫ БАНКУУДЫГ УГЖСАН НЬ

Ингэж 2011-2015 оны хооронд авсан гадаад дотоодын зээлүүдээ юунд хэрхэн зарцуулж, үрэн таран хийв гэдэг хэсэг рүү одоо анхаарал хандуулъя. Хамгийн түрүүнд арилжааны банкуудад зээл олгож, хадгаламж хэлбэрээр байршуулж байсан нь нүдэнд тусна.

-БАНКУУДАД ЭРСДЭЛТЭЙ ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭН БАЙРШУУЛСАН ХӨРӨНГҮҮД-

2015 оны хагас жил болон жилийн эцсийн байдлаар Хөгжлийн банкны нийт харилцах, хадгаламжийн дийлэнх хувийг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкуудад байршуулсан байна. Үүнээс Улаанбаатар хотын банканд байршуулсан харилцах, хадгаламж хагас жилийн байдлаар эрсдэлийн хязгаарлалтын дүнгээс 186.4 тэрбум төгрөгөөр хэтэрсэн гэсэн дүгнэлт гарч байжээ. Жилийн эцэст 159.3 тэрбум төгрөгөөр хэтрүүлсэн байж.

Арилжааны банкуудад харилцах, хадгаламж хэтрүүлэн байршуулж байсан дүн:

Үүнээс зөвхөн Улаанбаатар хотын банк болон Худалдаа хөгжлийн банканд гэхэд л хадгаламжийн эрсдэлийн хязгаарлалтын дүнгээс хэтрүүлэн даруй 608.3 тэрбум төгрөгийг байршуулж байсан байгаа юм. 

Үүнээс Хөгжлийн банкны Н.Мөнхбат нь Чингис хаан банк, Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны “сахал” Д.Эрдэнэбилэг зэргийг угжиж ирсний илэрхийллийг харж болохоор.

-САНГИЙН САЙД НЬ ХОРИГЛОСООР БАЙТАЛ АРИЛЖААНЫ БАНКУУДАД МӨНГӨ ХАДГАЛЖ, ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ-

2016 оны зургадугаар сарын 30-нд Сангийн сайд нь “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусч, шинээр байгуулагдах засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлтэл Хөгжлийн банкны тогтвортой үйл ажиллагааг хангах үүднээс халаа сэлгээ хийхгүй, шинээр зээл олгохгүй байх, том гэрээ хэлцэл хийхгүй байх” тухай шийдвэр гаргаж. Гэтэл үүнийг зөрчиж хэд хэдэн шийдвэр гаргаж дураараа авирласан байна. Тодруулбал, 

  • Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж байсан 130 тэрбумын векселийг худалдан авч, 12.9 тэрбумын зээл
  • Улаанбаатар хотын банкны эзэмшиж байсан 53.6 тэрбум төгрөгийн векселийг худалдан авч, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн санхүүжилт болох 3.0 тэрбумын зээл.
  • Богд банканд 2 сая еврогийн хадгаламж байршуулсан. 
  • Голомт банканд 3.2 тэрбумын зээл олгож, 5 тэрбумын хадгаламж байршуулсан
  • Төрийн банканд 24.7 тэрбумын хадгаламж байршуулсан. 18 тэрбумын зээл олгосон.
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банканд нэг тэрбумын хадгаламж байршуулсан
  • Хас банканд 900 саяын зээл
  • Чингис хаан банканд 3 тэрбумын болон 250 мянган ам.долларын хадгаламж байршуулсан

Нийт 2 сая евро, 215.8 тэрбум төгрөг, 62 сая.ам долларын ЗЭЭЛ, ХАДГАЛАМЖ, ҮНЭТ ЦААС зэргийг олгосон байна. Шууд утгаараа бол хориглосон хугацаанд арилжааны банкуудыг УГЖСАН үйлдлүүд хийсэн байгаа юм. 

-ГУРАВДУГААРТ: ЖИЛ БҮР ТЭРБУМ ТЭРБУМЫГ ХУДАЛДАН АВАЛТАД ЦАЦАЖ ИРЖЭЭ-

Хөгжлийн банк нь худалдан авах ажиллагаанд тэрбум тэрбумаар нь цацаж иржээ. Ингэхдээ зарим худалдан авалтууд гэрээгүй, нэгдсэн загваргүй, худалдан авсан үнийн дүнгүй гэсэн зөрчлүүд илэрчээ. 

2011 ОНД: Нийт 1.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. 2011, 2013 онуудад “Анун” ХХК-иас тавилгын худалдан авалт хийсэн үнийн дүн огт байхгүй аж. 838.4 сая төгрөгөөр банкны программ хангамж худалдан авсан байна. 

2012 ОНД: 307.7 сая төгрөгөөр худалдан авалт хийжээ. 136.2 сая төгрөгөөр оракл программ хангамж авсан байна. 197.7 сая төгрөгөөр даатгал, харуул хамгаалалт, аудитын үйлчилгээ авч. 

2013 ОНД: 4.4 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Үүний ихэнхийг буюу 3.1 тэрбумыг нь Сингапурын “Блүүмберг ТВ”-тэй хийсэн гэрээ эзэлж байна. 

2014 ОНД: 2.1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Үүнээс 628 сая төгрөгөөр ланд-200 автомашин дөрвөн ширхэгийг “Таванбогд”-оос авсан байна. 606 сая төгрөгөөр “Макс импекс” ХХК-д түрээсийн зардал өгчээ. Үлдсэн 599 сая төгрөгөөр Цагаан Чингис брэндийн шинэ жил, Альфа мюзик шоу, цуврал нэвтрүүлэг телевизүүдээр цацах гэрээ, шилдэг нийтлэлчдийн клуб ТББ-аас хамтран ажиллах зөвлөгөө авах зэрэгт үржээ. 

2015 ОНД: 29.3 тэрбумаар худалдан авалт хийжээ. Үүнээс 27.5 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнаас ажлын байр худалдан авчээ. Үлдсэн мөнгөөр гадаадын байгууллагуудтай худалдан авалтын гэрээ хийжээ. 

2016 ОНД: 1.3 тэрбумаар худалдан авалт хийжээ. Энэ мөнгөний 1.1 тэрбум төгрөгийг банкыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажилд зарцуулжээ. 

Ийнхүү өөрийн хөрөнгөөр хийх бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг ТУЗ-өөс нь баталдаг ч, төсөвт өртгийг хэд хэд хуваан тендер шалгаруулалт зохион байгуулж иржээ. 

-ДӨРӨВДҮГЭЭРТ: УЛСЫН ТӨСВӨӨС ШИЛЖИН ИРСЭН ТӨСЛҮҮДИЙГ ХУУЛИА ЗӨРЧИЖ САНХҮҮЖҮҮЛЖЭЭ-

Төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй шууд зээл гаргаж цацсан байна. Ингэхдээ эргэн төлөгдөх зээлийн нөхцлийн судалгаа хангалтгүй хийж, төлөгдөх зээлүүдийн хугацаа сунжирч, хойшилсон зөрчлүүд гарч эхэлжээ.

Чухам энэ үеэс Монлаа ХХК, Бэрэн групп, Пи Ай Эм Эм, “Эрэл” ХХК, МАК цемент, ТОСК ТӨҮГ зэргүүдэд олгосон зээл чанаргүй болж эхэлжээ. Мөн МИАТ, Геологийн төв лабораторид журамд нийцээгүй зээл олгосон байна. Ингэж л чанаргүй зээлийн эх үүсвэрүүд баруун солгойгүй тавигдах болж.

Эдгээр дээр Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчиж улсын төсвөөс шилжин ирсэн төслүүдийг санхүүжүүлжээ. Тухайлбал, Гудамж төслийг 134 тэрбумаар, Тавантолгой цахилгаан станцыг 50 сая ам.доллараар санхүүжүүлэхийг ТУЗ нь зөвшөөрсөн байх жишээтэй. Мөн Эгийн голын усан цахилгаан станцыг санхүүжүүлэхээр 34 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэсэн байдаг аж. Эдгээр дээр нэмээд ДЦС-3, ДЦС-4, Амгалан дулааны станц, Нүүрснээс синтетик байгалийн хий гаргах үйлдвэрлэх төсөл зэргийг Хөгжлийн банкныхаа хуулийг зөрчин механикаар шийдвэрлэж байжээ.

-ҮР АШИГГҮЙ ХӨТӨЛБӨРҮҮДЭД ОЛГОСОН ЗЭЭЛ-

Арилжааны банкуудаар дамжуулаад үр ашиггүй томоохон хөтөлбөрүүдэд баахан зээл олгосон зөрчлүүд энэ ангилалд багтана. Тодруулбал, АСЕМ вилла хөтөлбөрт олгосон 108 тэрбум, Мах хөтөлбөрт 11.8 тэрбум, ноолуур хөтөлбөрт 56.2 тэрбум, Голомт банкаар дамжуулан олгосон 5 салбарын зээлд Чингис бондын 214.3 тэрбум, Арьс шир дотоодод боловсруулах хөтөлбөр 85.6 тэрбум зэрэг томоохон дүнтэй зээлүүдийг Хөгжлийн банк тавиад туужээ.

ШАЛГАЛТААР, ТУЗ-ийн дэргэдэх дотоод аудитын алба, Эрсдэлийн удирдлагын хороо, Зээлийн хороо зэргийг МАШ ХАНГАЛТГҮЙ ажилласныг дурджээ. 

Шалгалтын явцад: Зээл олголт хууль журамд нийцэхгүй, зээлийн эрсдэлийн судалгаа төсөв хангалтгүй, зээлийн зарцуулалт гүйцэтгэлийн хяналт сул, ирээдүйд орох мөнгөн урсгал болон борлуулалтын төлөвлөгөөг хэт өөдрөгөөр төсөөлсөн, ханшийн эрсдлийн судалгаа дутуу, барьцаа хөрөнгүүдийн борлогдох, хөрвөх чадвар сул, үнэлгээ өндөр, тоног төхөөрөмжийн бичиг баримт дутуу болохыг тогтоожээ. Мөн зээлийн эргэн төлөгдөх эх үүсвэр хангалтгүй, эргэн төлөлтийн хуваарь олон удаа хойшилсон, хугацаа сунгагддаг зэрэг зөрчлүүдийг илрүүлж бичсэн байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг жоохон Банди авиачиж тавьчихаад түүнийгээ дээрэлхэж баахан зээл авчихаад өөрсдөө цэвэр үлдэж байна шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тийм байна.

Зочин
Зочин

Зээлүүдийг нь төүлүүлэх хэрэгтэй. Төлж чадахгүй нэгнийг нь хөрөнгийг н хураах хэрэгтэй.

Зочин
Зочин

Мөнхбат их тансагласны ард фортуна байгаа

Зочин
Зочин

Мөнхбатын үед ашигтай ажиллаж, улсын төсөвт хэдэн арван тэрбумын татвар төвлөрүүлсэн байна лээ дээ, энэ банк зээлийнхээ хойноос явдаг, хөөцөлддөг, үр ашгийг нь харах гэдэг байж. Харамс�##�тай байна, з�##�уу хүний зүрх сэтгэлийг мохоож байгаад. Үнэн нь олдох биз дээ

Зочин
Зочин

Энэ үед төв банк юу хийж байсан юм бол, сар сараар, улир�##�аар, жилээр тайлан авч ядаж л М2-оо анзаарч байсан баймаар юм. Нийлээд явж байсан юм биш үү

Зочин ЯАНАА
Зочин ЯАНАА
Reply to  Зочин

даанч төв банкны хян�##�таас гадуур үйл ажиллагаа явуулахаар хуультай байсан юм шиг байна билээдээ

зочин
зочин

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд Мөнхбат ялгүй өнгөрч байгаа нь шудрага бус. Ийм хүмүүсийн тансагласан мөнгийг энгийн ард яав ч төлж болохгүй Хөрөнгө байдаг бол ядаж түүнийг хураах хэрэгтэй

Зочин ЯАНАА
Зочин ЯАНАА

ЭНЭ ШИНЭБААТАР ГЭДЭГ ЭТГЭЭД ТЭР ҮЕД МАШ ИХ ГАЛЗУУРЧ МӨНГӨ МЭДДЭГ ХЭНИЙГ Ч ТООДОГГҮЙ МУЛГУУ БААС БАЙЖ БИЛЭЭ. ХОХЬ НЬ БАЙХ ГАЗАРТАА ОЧИЖДЭЭ

Түвшин
Түвшин

Авсан өгсөнг бүх хөрөнгийг хурааж өндөр ял өгөх хэрэгтэй мань мэт банкны зээлээ төлж чадахгүй бол яаадаг билээ

Зочин
Зочин

Буруутан нь МӨНХБАТ болж үлдэх шив.

Зочин
Зочин

Хөгжлийн банкны асууд�##�д томчуул бүгд холбогдож байна. АТГ нь үнэн зөв ажилладаг бол хэрэг нь хурдан л шийдэгдэнэ дээ

Зочин
Зочин

monkhbataa shorond hiigeechee hudlaa hoon heleltselh hugatsaa duusssan geed gargaad ter n ulaan tsaim hahuuli avsan gar shd hahuuliig n shalgaachee!!!

Зочин
Зочин

Гадаадад төгссөн олон хэлээр ярьдаг ч гэх шиг нэг жоохон з�##�уу аваачиж тавиад л золионд гаргаад. Өнөөх з�##�уус нь юугаа ч мэдэхгүй том захир�##�, дарга болчихсон гээд л хөөрч гүйж байгаад хэрэгтэн болдог болцгоож

Зочин
Зочин

Шоронд хий

Зочин ЯАНАА
Зочин ЯАНАА

даанч яавдаа үнэхээр гоомой хүний хйтэн сэтгэлээр хандаждээ. Банны мэргэжлийн хүн байгаагүй юмуу удирдлагад нь

Зочин99
Зочин99

Ингээд байхаар энэ улс орон чинь яаж хөгжиж дээшлэх вэ?

монгол
монгол

мөнхбат аа
одоо чамайг дарамт�##�ж их зээл авсан, өгүүлсэн хүмүүсийг ил болгож арьсаа хамга�##�ах цаг, тэгэхгүй бол чи өөрөө шоронд орно чамайг хэн ч өрөвдөхгүй

Зочин
Зочин

Зохион байгуул�##�ттай бүлэг луйвар

Төлөөс
Төлөөс

Даварсан хулгайчийг бүх насаар н шоронд хатаа

Иргэн
Иргэн

ЯГ МӨНХБАТЫН ХЭРЭГ ГЭХ ЮМ БАЙХГҮЙ Л ЮМ БНА.

Зочин
Зочин

Oros, xyatadaas avsan mungu ixenx ni baina. Mongolchuud oros putleree doloogood baisan ni iim l baijee. Tegeed ene munguu zuv zartsuulaxgui yasan yum be. Ingeed erguuteed baidag yum. Iim mayagaar mungu oruulaad alga bolood baival dain ch bolj magadgui baix shuu.

Зулаа
Зулаа

ТЭРБУМ гэдэг тоо чинь ийм жоохон тоо билүү? Хэдэн зуун тэрбумаар нь нааш цааш нь цацжээ! Энэ их мөнгөний хүү төлбөр ард түмний нуруун дээр ирээд аваад идчихсэн дарга нар нь гадаадад тарв�##�заад л! Шударга ёс гэж байна уу?

зочин
зочин

Монгол банкнаас ту�####�а (хян�##�тгүй)байлгаж байгаад дураараа дурьгих боломжийг өөрсдөдөө олгосон гэж хардаж байна.Үүнийг анхнаас нь зохион байгуулж оролцсон,зээл өгчөн,авсан бүх хүмүүсийг чихдэж авч ирэх хэрэгтэй.
Ялангуяа гавьяа байгуулсан юм шиг гадаадад тарв�##�заад явагсдыг авчирч шүүх хэрэгтэй-сэтэртэнгүүдийг

Зочин
Зочин

Naad g###g batsaa shotond nasaar hii ymr ih tansag p###a be odoo barag gudam ehner tejeelgej bn gej jujeed muu GB lg hen itgeh um blumberg tbumaar ogsn ch shig iim glguud mash sain zalhaan shiidge

Zochin
Zochin

Ulaanbaatar bank xudaldaa xugjliin banktai negdsn
bga. Exnese zoxion baiguulltai idelt uult bsn.

ЖанБота
ЖанБота

Инар

Зочин
Зочин

Хэрэг үүрэгч нь МӨНХБАТ болж тойрсож идсэн хэд нь зүгээр өнгөрөх гэж байна

Холбоотой мэдээ

Back to top button