УЛС ТӨР

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд эмгэнэлийн цахилгаан утас илгээжээ.

Цахилгаан утсанд:

“БНХАУ-ын Ү Жөү хотод зорчигч тээврийн онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал тохиолдсонд Танд болон Танаар уламжлан Хятадын ард түмэн, амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

China Eastern Airlines компанийн 133 зорчигчтой Boeing 737 нисэх онгоц өчигдөр Хятадын Гуаньши мужийн нутагт осолдсон харамсалтай явдал болсон тухай тус улсын төв телевизийн суваг мэдээлсэн юм.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button