Хүн дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтжээ

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 492 дуудлага мэдээлэл ирсэн байна. үүний 359 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 18 хүн гэмтэж хоёр хүний амь нас хохирчээ. Үүнээс хоёр хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтсэн байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон.
2019.09.14-ний өдрийн 06 цагийн орчимд СХД-ийн дөрөвдүгээр хороо Баянхошууны зам, Их нарангийн 12 гудамж 5 тоот хашааны хойд замд марк улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч, явган зорчигч 29 настай, эрэгтэйг Г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явсныг ТЦА-ны бие бүрэлдэхүүн шуурхай ажилласны үр дүнд тээврийн хэрэгсэл болон жолоочийг олж тогтоон хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байна.
2019.09.14-ний өдрийн 06:30 цагийн орчимд СБД-ийн 14 дүгээр хороо Чингэлтэй өргөн чөлөө UB авто засварын зүүн замд Hino Ranger автомашины жолооч Ө нь явган зорчигч 37 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон.
Явган зорчигч та бүхэн зорчих хэсгээр хөндлөн гарахдаа “явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарах. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс хашлагагүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарч хэвших”-ийг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.