СПОРТ
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дараагийн тулаанаа V сард хийнэ

Боксын насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд үргэлжилж байна. Энэ удаагийн УАШТ-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өрсөлдөж буй.

Олимпын аварга болох зорилгодоо хүрэх, дутуугаа гүйцээхийн төлөө улсынхаа шилдгүүдтэй хүч сорьж байгаа тэрбээр УАШТ-ий өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийж, ялсан.
Улсын аварга болж, шигшээд багтахын төлөө зорьж яваа Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дараагийн тулаанаа тавдугаар сард хийхээр төлөвлөжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.