УЛС ТӨР

Ц.Нямдорж Д.Эрдэнэбилэгээс "Хөтөл"-ийг "булааж", төрд 350 тэрбумын алдагдал үүрүүлэхээр болгочхов уу

“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг төрд эргүүлэн авах шийдвэрийг Засгийн газраас өчигдөр/2022.03.23/ гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдэгдлээ.

Уг нь Сангийн яамнаас сахал Д.Эрдэнэбилэгийн багийнхантай хэлцлээ эхлүүлж, Хөгжлийн банкнаас авсан Дарханы төмөрлөг, Хөтөлийн өрийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьд суутган тооцох агуулга дээр үндсэндээ тохироод байв.

Гэтэл яг сценарийн эсрэг гэмээр гэнэтийн шийдвэрийг Ц.Нямдорж сайд нийтэд танилцуулсан нь Сангийн яамны “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг суутган тооцох хэлцлийн агуулгаас баахан зөрсөн шинжтэй харагдав. Эртнээс “сахал” Д.Эрдэнэбилэгийнхэнд “харшилтай” явж ирсэн Ц.нямдорж сайдын хэт өшрөлийн агуулга энд зонхилчхов уу гэх асуулт ч үүсэв.

Нөгөө талд “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн хамгаалалтын цуваа дагуулан давхиж очин лацдаж асан  түүхийг ТӨБЗГ-ынхан “Хөтөл” дээр хийхээр төлөвлөж байсан нууц планыг Ц.Нямдорж сайд эвдэж орхисон нь анхаарал татах өнцөг юм.

Түүнчлэн “Хөтөлийн захирал нас барьж, үр хүүхэд нь өвлөн авахаас татгалзсан” гэж өвгөн сайд ярьсныг хөшгний ард хөхүүнээр “Ямар худалч вэ” гэж хүлээж авсан нь ч нууц биш. Өвлөн авах процесс Хөгжлийн банкны зээлээс нь үүдэж, Сү.Батболд чиглэлийн улсууд гарын үсэг зурахгүй гэдийсээр гацсан гэх түүх одоо ч тодорхой хүрээлэлд яригдсаар буй.

Эдгээрээс хамгийн чухал өнцгийг дурдахад, “Хөтөл” Хөгжлийн банкны 295 тэрбумын зээл, нийт 350 тэрбумын алдагдалтайгаа төрд шилжих үү. Төрд авчхаар “сахал” Д.Эрдэнэбилэг суутган тооцох хэлцлээ биелүүлэхийг зөвшөөрөх үндэслэлтэй юу гэх хачин бүрхэг асуулт үүсэв. Ерөөс анхлан 1.3 тэрбумын гүйлгээгээр хувийн хэвшилд шилжсэн газрыг эргүүлээд ийм өндөр хасах бланстай хүлээн авах нь хэр зөв бэ гэх асуулт ч эндээс үүснэ.

Мөнхүү хувийн хэвшлүүдээ хэдэн поп улсууд нь хуралдаж байгаад шуудхан халаасандаа аваад хийчихдэг. Эсвэл хэн нэг өшөө хорсолтой хүний хувь хүсэлтээр Засаг төрийнх нь барьж байсан бодлого өөрчлөгддөг зэрэг зүй бус тогтлууд цаашдаа улам “гаарах” нөхцөл байдал үүсэв. Асуудалд яг нухацтайгаар хандсан зүйлгүй,олон нийтээ өнгөн хуурмаг мэдээгээр аргалж, ард нь өчнөөн алдагдлыг төр үүрдэг байдлыг одоо ялгаж салгаж хардаг болохл хэрэгтэй мэт.

Энэ кэйсээс аль ч утгаараа айхтар зөв байдал үнэртэхгүй байгаа нь ямар учиртай вэ. Эл асуултыг олон хүн хэрсүү өнцгөөр хараасай.


"Хөтөл" агуулгаарх өмнөх контент:

ХӨШИГНИЙ АРД: Д.Эрдэнэбилэг 489 тэрбумын зээлээ 49 хувьд суутгахыг зөвшөөрсөн ч ЗГ Арбитраас "айж" эхэлжээ нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 24, 2022 09:07

Эргүү Нямдорж

Зочин
Зочин
3 сар 24, 2022 09:28

Бүр холион бантан болжээ

Зочин
Зочин
3 сар 24, 2022 10:01

Эрдэнэбилэг нь төрөөс булаасан юмыг буцааж авахаас яахав

Зочин
Зочин
3 сар 24, 2022 10:09

Буцааж авах нь түмэн зөв . Төр 350 тэрбумаар хотойхгүй байхаа . Дараа нь Дарханы төмрийн үйлдвэрээ ч буцааж авах хэрэгтэй

Зочин
Зочин
3 сар 24, 2022 10:47

Нямдоржоо өрийг төлүүл чи өөрөө Алтан т�##�ийгчийн өрийг төл наанаа нэг сүр бадаруулаад цаанаа хамга�##�аад нийлээд байна уу нямка

Зочин
Зочин
3 сар 24, 2022 10:52

өрөнд нь төмөрлөгийн үйлдвэр банкыг нь ав бүлэг мафи байгаашдээ төр чадах болуу нямкач сүр үзүүлээд биеэлсэн нь ховордоо цаанаа хамт байж мэднэ дээ энэ төрийн дарга түшмэд нарт итгэх арга �##�га даа бүгд шударга бус шун�##�аа дийлэхгүй мангасууддаа

зочин
зочин
3 сар 24, 2022 11:22

Тэр ханаж цаддаггүй луйварчнаас буцааж авах хэрэгтэй ш дээ. Төрийнх хөрөнгийг төрийнх нь мөнгөөр худ�##�даж авч сурсан гар.

Зочин
Зочин
3 сар 24, 2022 11:24

Анхнаасаа өмч хувьчл�##�ыг буруу явуулсан шун�##� буриад Бямбасүрэнгийн ажил .ард олныг элгээр мөлхүүлсэн шаар хөрөнгийн хурааж жингийн идүүл

Зочин
Зочин
3 сар 24, 2022 12:57

Төр авах нь зөв

Зочин
Зочин
3 сар 24, 2022 13:54

Үйлдвэрийг нь ч авна мөнгийг нь ч төлүүлэх юм байгааз дэ. Улсын өрийг улсаар нь төлүүлэх жүжиг үү? Тэр зээлийг хэн нэг нь авч идсэн тэр идсэн хүнээр нь төлүүлэх нь шударга

Мөөгий
Мөөгий
3 сар 24, 2022 16:26

Цагаандаа гарсан луйварчдаас ард түмний өмчийг авах нь Нямдоржийн зөв. Хэрэг эрхлэх газрын дарга хэнч байсан ажла�##� хийж байна. Мак, Полимент компаниуд долларын зээлийн их өр тавьж цементийн үйлдвэр барьж байна. Сах�##� Эрдэнэбилэг төрийн өмчийг 1,2 тэрбум төгрөгөөр үнэгүй авч байна шударга хөдөлмөрлөж амьдарцгаая

Зочин
Зочин
3 сар 24, 2022 19:57

Sain l biz odoo tegeed sahal sain hun bolj bichigddeg bolsonuu....nyamdorj said chine harin uhen uhtlee dhaahain murnii esrev temtsej bgaa hun yim bishuu

Зочин
Зочин
3 сар 24, 2022 19:58

Shaahain mur

Зочин
Зочин
3 сар 25, 2022 15:21

teged tolj bgaa n haana bgaan !! erdenebileg gsen hun tiim amar uguhgui shd hudlaa ulgert itged bhiin tegsen dor bulaaj avsan n der shd yadiin oorsdoo luivardaj avsan bol adilhan l avah heregtei erdenebileg gej hun neg ch zeel toloogui baij yumaa zuger ugluu yu hezee ch ugui bh shu

Зочин
Зочин
3 сар 25, 2022 19:06

ЭРДЭНБИЛЭГ ГЭЖ ЭНЭ НЭГ МУУ САХАЛТАЙ НОВШ ХЭН БЭ? ХЭДЭН ОН БЭ? НЯМДОРЖ САЙД ЭНЭ ХҮНТЭЙ ХУВИЙН ӨС ХОНЗОН ГЭЖ ҮХСЭН АЦ НЬ БАЙДАГ ЮМ.МОНГОЛЫН ХУУЛЬ ШҮҮХ ЦАГДААГААР ШАТРЫН ХҮҮ ШИГ ТОГЛОЖ ХҮССЭНЭЭРЭЭ ХУЛГАЙ ДЭЭРЭМ ХИЙГЭЭД БАЙГААГ НЬ ЗҮГЭЭР ХАРААД СУУХГҮЙ ГАНЦ ХЭЛДЭГ ТЭМЦДЭГ ХҮН НЬ НЯМДОРЖ БАЙСАН ШҮҮ.БУСДЫГ НЬ МЭДЭХГҮЙ Ч ЭНЭ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭДЭГ НЭГ МУУ ХУЛГАЙЧИЙН ХӨЛД НЬ СӨГДӨЖ БООВЫГ ХӨХӨХ ДЭЭРЭЭ ТУЛТАЛ ЖИЖГЭРДЭГ НЬ СОНИРХОЛ ТАТААД БАЙГАА ЮМ. ХЭМХ НҮДЭЭД СДАГ ХӨЛИЙГ НЬ ГОЗОЙЛГООД ТӨВ АЙМГИЙН МӨРДӨНД ШИДЧИХЭЭЧ ТЭГЭЭД МАРТЧИХ.ХУЛГАЙЧ НАРТ ӨГДӨГ ЖАНГ НЬ ХАСААД ӨГӨХӨӨР ЭНЭ ХУЛГАЙЧИЙН АЦ НЬ ГОЗОЙГООД ХАМАГ ХУЛГАЙГАА ХҮЛЭЭНЭШТ.БИ БОЛ НЯМКАГ ДЭМЖИЖ БАЙНА ТӨРД УДСАН ХУУЛЬЧ АРХАГ ГАР НЭГИЙГ ЗААВАЛ МЭДЭЖ БАЙГАА ЭРДЭНЭБИЛЭГ ГЭЖ ЭНЭ НЭГ МУУ ГӨЛИЙСӨН ГЯНДАН ОНЦГОЙГИЙН НҮҮРИЙН БУЯНТАЙ ХУЛГАЙЧИЙГ БАЙХ ГАЗАР НЬ АВААЧААД ШИД ЭНҮҮНИЙ МӨНГӨТЭЙ НЬ ХАМААГҮЙ ХӨӨШ ЧИ МУУ САХАЛАА АЯТАЙХАН БАЙГААРАЙ ЧИНИЙ БАРЛАГУУД ЗАСАГТАЙ ХЭЛЭЛЦДЭГ ГЭНЭЭ ЧИ ТИЙМ ОВОО ЛАЛАРУУ?

gutalchin
gutalchin
3 сар 30, 2022 08:32

одоо бүх хөрөнгөө төрдөө буцааж тушааж дээ

Холбоотой мэдээ

Back to top button