Өвөлжөөгөө булаалцалдаж, жирэмсэн эмэгтэйг зоджээ

Сүүлийн жилүүдэд бэлчээр нутаг хомсдож, малчид малынхаа бэлчээрийг булаалцалдаж, нэгнийгээ хөнөөх, гэмтэл учруулах хэргүүд гарах болсон. Хамгийн ойрын санаж буй жишээг дурдахад өнгөрсөн оны есдүгээр сард Жаргалант сумын II багийн малчин, 23 настай Б гэгч малын бэлчээрийн маргаанаас үүдэн гэр бүлийн хоёр малчныг буудаж, амийг нь хохироосон. Улмаар өөрийгөө толгойн тус газраа буудаж, амиа хорлосон байхад нь олсон байдаг.
Тэгвэл орон нутагт малын бэрчээрийн тэмцэл өрнөсөөр байна. Энэ удаад хоёр малчин бүсгүй малын бэлчээрээс болж нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн оны 11-р сард буюу оны өмнө гарчээ.
Тодруулбал 52 настай З гэх эмэгтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар баг, Зараагийн ханан гэх газарт О-той өвөлжөөн дээрээс нүүсэнгүй гэх шалтгаанаар маргалдан, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан байна. Улмаар эл хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд, "Би нүүр лүү нь нэг удаа алгадсан, толгой руу нь цохиогүй, гэдсээрээ таргалсан байна гэж бодсон, жирэмсэн болохыг нь мэдээгүй тул гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдүүлсэн байх юм. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж, 600 мянган төгрөгөөр торгож шийтгэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Биеэ хамга�##�ах чадваргүй хүн зодвол ял нь хүндэрдэг !
Булаац�##�даад байхаар нь улсын мөнгөөр улам сайжруулж будаж засаж өгөх гээд байгаа юм байна. Засаж янз�##�сан хойноо бүүр бууд�##�цах байх.
Төрийн буруу.
Orcuud haha dunhuu tsus n oirtson lalruud bdag sh te