Тэтгэвэрт гарах нас нь өнгөрсөн ч ТӨРӨӨС ЯВАХ дургүй ӨВГӨЧҮҮЛ

Төрийн албаны тухай хуулийн 41.2 -т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж заасан байдаг.
Гэвч 65 насны босгыг хэдийн өнгөрсөн ч төрөөс, улс төрийн албан тушаалаас явж ховхорч өгдөггүй хэдэн хүн бий. Өчигдөр ҮХЦ-ийн дарга Н.Чинбатын албан тушаалтайгаа зууралдаж шүүхдэлцэж буй мэдээлэл тархаж, олны бухимдлыг төрүүлэв. Энэ үйлдэл нь төрийн албанаас явж өгдөггүй хэдэн өвгөчүүлийн дүр зургийн бодит төлөөлөл болон илэрч буй нэг хэлбэр.
-ҮХЦ-ИЙН ДАРГЫН СУУДЛААС ЗУУРАЛДАГЧ-
Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд одоо 66 настай. Тэтгэвэрт гарах нас өнгөрөөд нэг жил болж буй юм.
Улсын дээд шүүхээс 2017 онд нэр дэвшүүлэн томилуулсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусна. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч төрийн алба хаах насны дээд хязгаартаа аль хэдийнэ хүрсэн.
Тиймээс Улсын дээд шүүх түүний оронд томилуулах нэр дэвшигчээ тодруулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан юм. Сонгон шалгаруулалтад нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга асан Э.Батбаяр, тус зөвлөлийн гишүүн асан В.Оюумаа нар нэрээ дэвшүүлсэн ч хэн нь ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн олонхийн саналыг авч чадаагүй. Тиймээс дахин сонгон шалгаруулалт зарласан. Гэтэл Цэц Улсын дээд шүүхийн энэ процессыг зогсоожээ.
Үндсэн хуулийн цэцийн дарга тэтгэвэрт гарах нас нь өнгөрөөд УИХ-аас баталсан хуулийн дагуу Улсын дээд шүүх цэцийн гишүүний орон тоог зарласан юм байна. Гэтэл цэцийн дарга “Би тэтгэвэрт гарахгүй. Энэ бол надад үйлчлэхгүй” гээд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Үндсэн хууль зөрчсөн гээд хэрэг үүсгэчихсэн байна.
-УУЛ УУРХАЙН ШИМЭГЧ-
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч асан тэрбээр 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт төрсөн. Энэ жил 72 нас сүүдэр хүрч байгаа. Хуулийн дагуу бол 2015 онд тэтгэвэртээ гарах байжээ.
Оюутолгойн Монголын талын ТУЗ-ийн мөнхийн төлөөлөгч. Хувалж шиг ховхорч өгдөггүй. МАН ерөөсөө хүчирдэггүй гэвэл илүү тохиромжтой. ЗГХЭГ-аас “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллах гурван гишүүний сонгон шалгаруулалтыг 2020 оны есдүгээр сарын эхээр нээлттэйгээр зарласан. Энэ нь “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнийг нам улстөрийн нөлөөлөл харгалзахгүйгээр анх удаа нээлттэй сонгон шалгаруулалт зарласан тохиолдол байв. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга байхдаа Монголын талын гурван ТУЗ-ын даргыг бүгдийг нь солино гэж мэдэгдсэн. Гэвч одоо хүртэл хүчрээгүй явна. Оюутолгойн ТУЗ-өөс гарах нь битгий хэл өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын сүүлээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдах үеэр, МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд түүнийг оруулсан байдаг.
-АЛТНЫ АВДАР ДЭЭР ЗАЛРАГЧ-
1955 онд төрсөн тэрбээр өдгөө 67 настай. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар 2016 оны арваннэгдүгээр сард томилогдсон. Тэтгэвэрт гарах нас өнгөрөөд хоёр жил болж байна.
Төрийн албанд 32 жил ажиллахдаа дөрвөн жил улс төрийн албанд ажиллаж байжээ. Тухайлбал, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан юм. МАН-ынхан 2016 онд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Зургаан жил төрийн үйлдвэрийг удирдаж байгаа.
-ЯМАГТ УЛС ТӨРИЙН ӨНДӨРТ СУУДАЛД ЗАЛРАГЧ-
Улс төрийн арвин түүхтэй. Саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө шилжилтийн үеийн гол ачааг үүрэлцсэн хүний нэг гэдгээ тодотгожээ. Тэрбээр УИХ-ын гишүүнээр 28 жил ажиллаж, долоон Засгийн газрын нүүр үзсэн.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулдахад Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайд болох ихээхэн сонирхолтой байв. Гэвч УИХ-аас ердөө дөрвөн гишүүн л Засагт ажиллах учиртай зохицуулалтад түүртэн, “жийгдсэн”. Тэр утгаараа сайд нар сонгогдох үеэр “Ц.Нямдоржийг сайдаар ороод ирсэнд гайхаж байна. Захиж хэлэхэд, төрийн ажилд бага шиг л гай болоорой” гэж ширүүхэн агсарсан.
-АЛБАН ТУШААЛ, ЭРХ ЯМБААР ҮЛ ТАСРАГЧ-
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин 1958 онд төрсөн бөгөөд өдгөө 64 настай. Түүнд тэтгэвэрт гарахад нэг жилийн хугацаа үлдсэн.
Ард түмэнд таашаагдаж гишүүн болж чадаагүй бол, Монголын төрд 30 жил суучихсан бол, тэтгэвэрт гарах нас тань болчихсон бол одоо больчихож болдоггүй юм уу. Монголын төрөөр 30 жил тэжээлгэсэн эд одоо өөрсдөөсөө ичих хэрэгтэй. МАН-д гэлтгүй, Монголд гадна, дотны өндөр сургуульд өндөр боловсрол эзэмшсэн мундаг залуус маш олон бий.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нахиу хамар олоноос ичихгүэээйй цайсан гар
Олигтой амьтадм бол хэдэн нас ч хүрсэн яахав даанч төрийн хутгуур хулгайчид эхртхэн �######�сан дээр
Үр хүүхдүүд нь хэлэл дээ энэ ч одоо та хууль ёсоо дага тэтгэвэртээ сууж бидний үеийн з�##�ууст боломж бололцоог нь өг гээд, тэр намдаа л зөвлөх энэ тэрээ хийнэ л биз дээ.
Насаараа төрөөс шимэгчилэн амьдарсан паразитууд. Өөр ажил төрөл хийх ч чадваргүй болчихдог болохоор үхэн хатан зуур�##�длаг биз
Тэд зуур�##�даад с�##�даггүй хув�##�знууд байж. Төр яачихсан юм бэ,эрх дураар нь суулгаад байдаг. Төр хүчээр аваад хаяах хэрэгтэй бус уу? Гэм хийсэн эрх мэдэлтнүүддээ арга хэмжээ авч чадахгүй,нас хэтэрсэн хүмүүсээ гаргаж чадахгүй ИЙМ МӨЛГӨР ТӨРТЭЙ л улс юмуудаа,бид чинь.
Хараад байхад ийм хүмүүс ер нь ажил хийдэггүй пм бана. Яаж ийж байгаад өдөр хоног өнгөрөөгөөд, хор найруулж идэж уусан шиг өөрсдийнхөө ганц нэг асуудлаа шийдүүлсэн шиг хүнтэй муудахгүй, өгснийг нь авч т�##�д нь орсон царайлаад явж байдаг юм байна. Хийсэн ч юмгүй, хамаг ажил унагаад л явж байдаг юм байна. Одоо эд нарын араас тэр нэг мэрэгжлийн хян�##�тын Гантулга билүү. Улаан авилгач нөхөр орж яваа. Тэрний араас ч гэсэн бас бус нөхдүүд байнаа байна. Ийм өндөр настай улсуудад хэт өндөр �##�бан туша�##� өгөх дэмий юм байна дөө.
Дээр үед уураг сүүл дунд чөмөг "өгдөг " байжээ. Одоо юу өгвөл зохих юм бол доо.
Баруунд тэтгэврийн нас 65 шүү дээ. Гайхах юм �##�га чадаж байв�##� хийж л байг л дээ
Ерөнхийлөгчийн зөвлөх Тогоо, ҮАБЗ-ийн шинжээч Мягмар, Хангай, ЗГХЭГ-ын референт Буяндэлгэр, Төрийн ордны рестораны Туул гээд зөндөө олон хүн байгаа
Насаа мартсан, өндөр �##�бан туша�##�уудын нэрийг л огт мартдаггүй, элдэв муу зүйлд мэргэжсэн, үр саднаа өндөр �##�бан туша�##�д шахдаг авьяас төгөлдөр ухаантай, ард түмнийг басамтгай, хор найруулж хов зөөмтгөө, ёс зүй хариуцлага хуульд хамаарагдаггүй, эрх мэдэл нь дээд цэгтээ хүрсэн эрхэмүүд ийм байдаг юм болов уу?????
БАГАБАНДИЙН ШУНАЛЫГ ДАЛАЙ ДАЛАЙ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ МАКИЙН НЯМТАЙШИРТАЙ ИХ СҮЖИРДЭГ ХУЛГАЙЧ ШҮҮ.ХЭН Ч ТООЖ СОНСОХГҮЙ ТИТЭМ ҮГ ГЭЖ БАЛАЙРЧИХААД Л ЭНЭ ӨВГӨН ҮХЭЖ БАЙЖ Л ЭНЭ АЖЛААСАА САЛНА. БАДАМСҮРЭН БАЙНА БУРУУ ЗӨНӨЧИХСӨН ТЭНЭГ ӨВГӨН ЗАЛУУ АМРАГТАЙ ВИАГРА УУЖ ВИСКИ ШИМЭЭД ХҮҮХЭНДЭЖ БАЙГААД ГАЗАР ДЭЭРЭЭ ЗҮРХ НЬ ХААГДАЖ ҮХСЭН ХҮНИЙГ МОНГОЛ ДАЯАРАА МЭДНЭ ҮҮНИЙГ МЭДТҮГЭЙ АЮУТУГАЙ ӨВГӨН МИНЬ МӨРӨӨРӨӨ ҮХЭЖ ДАЛД ОРООРОЙ ЗАЛУУ ХҮҮХНҮҮДИЙГ ЭЗЭМДЭХ ЧИНЬ НЭГ ХЭРЭГ ВИАГРА БОЛ ХҮЧТЭЙ БЭЛДМЭЛ ШҮҮ НЯМКА БОЛ УЛС ТӨРЧИД БОЛОН БУСАД ХУЛГАЙЧ ДЭЭРЭМЧИДДЭЭ ЦААЗЫН ЯЛ Ч БАГАДАХААР БУЛХАЙГИЙ НЬ БАЙНГА САНУУЛЖ ШОРОНДОО ОЧИЖ ЖАНГАА ШААХ ЮМ УУ? ХАМАА ГЭХЭД НӨГӨӨДҮҮЛИЙХ НЬ ШЭЭС БААС НЬ ЗЭРЭГ ГАРААД АХАА ӨВӨӨ МИНЬ ТА БАЙЖ БАЙ ТАНЫГАА АМЬД СЭРҮҮН ЭРҮҮЛ САРУУЛ БАЙЖ МАНЬДАА ИХ ТҮШИГ ТУЛГУУР БОЛНО ГЭЖ БОДДОГ ШҮҮ ГЭЖ БАЙГАА ЮМ. ЭНЭ ӨВГӨЧҮҮЛИЙН ЭРҮҮ ӨВДӨГ НЬ ОЙРТОЖ ЗӨНӨГ ЧААХГҮЙ Л БОЛ �######�АХГҮЙ ЭСВЭЛ ШУУД Л ТАЛ ТАС ХАРВААД ШҮЛС НЬ САВИРААД ТОЛГОЙ НЬ ЗОГСОЛТГҮЙ САЛГАЛААД ЭХЛЭХЭЭР АРАЙ Ч ДЭЭ БОЛИУЛАХ БАЙЛГҮЙ ШҮЛС АМАА ГООЖУУЛААД ТОЛГОЙ НЬ БӨНЖИГНӨӨЛ БАЙГААД БАЙДЫН БОЛОВ УУ? ЗА ХЭН МЭДЛЭЭ ӨВГӨЧҮҮЛ �######�АХ �######�АХГҮЙ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ БАЙХӨ
Чадвартай хэвээр байгаа боловсон хүчнээ төр ашиглах ёстой. Нямдорж, Энхтөвшин нарыг 70 гарт�##� ажиллуулсан ч болно. Нямдорж муусайн луйварчдыг улаан нүүрэн дээр нь хэлдэг тул эрүүгийнхэн их өшөөтэй. Хүн ам, боловсон хүчнээр хахсан их гүрний Ерөнхийлөгчөөр 80 гарсан өвгөн ажиллаж байна.