УЛС ТӨР

МАН-ын генсекийг дагагчид АЖИЛТАЙ, дагаагүй нь АЖИЛГҮЙ

Нам дагавал ажилтай, генсекийг дагавал албан тушаалтай. 2020 оны УИХ-ын сонгуульд өөр намаас эсвэл бие даан нэр дэвшээд онхолдож явсан хүмүүс МАН-д ороод л ажилтай, албан тушаалтай болчихож байх жишээтэй. Их амархан. Тодруулбал,

Ж.ЭРХЭМБААТАР: МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж эхлээд удаагүй байсан Ж.Эрхэмбаатар өдгөө Хөгжлийн банкы Дэд захирал болчихсон сууна. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшээд амжилт олоогүй. МАН-ын генсекийн ивгээлээр албан тушаалд харвасан сум шиг дээшлэв.

Л.НАРАНБААТАР: Мөн хэдхэн хоногийн өмнө төр хувийн хэвшлээс “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийг дээрэмдэж аваад захирлаар нь Эдийн засагч Л.Наранбаатарыг аваачлаа. Түүний хувьд мөн л 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН-д элссэн нэгэн. Ардчилал гэх үгийг амныхаа уншлага болгож, уриа лоозонг нь барьж олонд танигдсан. Төрийн ордонд З.Энхболд руу оймсоо тайлж шидээд од болж байв. Ардчиллыг нүүрэндээ наасныхаа буянаар АН-ын ҮЗХ-ны гишүүн, Дархан-Уул аймгийн АН-ын даргад хүртэл дэвшиж ажилласан. Энэ ч утгаараа АН-ыг засаглаж байхад амьдрал ахуйгаа дээшлүүлсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн.

Л.БАТЖАВ: МАН-ыг дагасан ч, генсекийг дагаагүй. Өнгөрөгч 2021 оны аравдугаар сараас эхлэн “Монголын төмөр зам” ТӨХК-д ажиллаж эхэлсэн байдаг. Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө маш сонин, гэнэтийн нүүдэл хийсэн. Тэрбээр УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр зэхэж тойрогтоо маш их хөрөнгө мөнгө хаяж бэлтгэж байсан ч гэнэтхэн л шийдвэрээ өөрчлөн, нэрээ татсан. Бүр МАН-д элсэн, У.Хүрэлсүхээс гишүүний үнэмлэх, тэмдэг гардаж авсан билээ. Шууд утгаараа бол Ерөнхий сайдын тойргоос сайн дураараа зайлж, замыг нь засах замаар МАН-д худалдагдсан гэгддэг. Сонгуулийн дараа албан тушаалаар шагнуулна гэгдэж байсан нь аль нэг төрийн өмчит компанийн зөөлөн суудал.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 28, 2022 08:02

Батжавыг ХЗДХ-ийн дэд сайдын �##�бан туша�##�д томилох хэрэгтэй.Хэдий болтол Батжавыг хуурах гэсэн юм Оюука Хүүк Зандка хулгайчуудаа

Зочин
Зочин
3 сар 28, 2022 09:17

Амарбаясг�##�ан МАН-ыг бас л дажгүй авч явж байгаа. Дарга нь Оюун-Эрдэнэ боловч Амарбаясг�##�ан хамаг гол ажлыг нь нуглаж явна

Зочин
Зочин
3 сар 28, 2022 09:18

Хүрэлсүх ер нь маш зөв хүнээ ГЕНСЕКээр тавьжээ

Зочин
Зочин
3 сар 28, 2022 10:05

Намыг нам биш болгож байгаа хүн дээ амарбаясг�##�ангын сайнд биш ардчилсан намын арчаагүйд ардын нам ялж байгаа аа бас хүрэлсүхын нэр нүүрээр нэг удаа

Зочин
Зочин
3 сар 28, 2022 10:41

Хүрэлсүх, Оюук 2 сонгуульд ажиллуулсан з�##�уусаа шууд хог дээр хаяад муриад наасан л даа. Амарбаясг�##�ан нь хүмүүсээ толгой дара�##�ан татаж баг фракцынхаа хүчийг улам их ашиглаж чадаж байна

Zochin
Zochin
3 сар 28, 2022 11:06

Ichdeggyi shiren nyyrtei idej uukhiin dontoi khognuud daa.

Зочин
Зочин
3 сар 28, 2022 14:36

Батжав Монголын төмөр замын дэд захир�##� болсон шүү хө

Холбоотой мэдээ

Back to top button