Хутга тулган, дээрэм хийсэн дөрвөн хүүхдийг баривчилжээ

2005-2008 онд төрсөн 14-17 насны дөрвөн хүүхэд 50 орчим насны хоёр иргэнийг цахилгаан шатанд хутга тулган дээрэмджээ.
Цагдаагийн байгууллагад 2022 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 23 цаг 50 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ,,,, байрны орцон дотор хоёр согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлснийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай, эрэгтэй, Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор дөрвөн хүнд зодуулж, дээрэмдүүлсэн гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу шалгахад хэргийг 16 настай, эрэгтэй, Ц.М, 15 настай, эрэгтэй, С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч, 16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shiitgeh heregtei6 bichleg harahad irtei yumaar huzuuruu n hair nairgui durj bn lee.
Kk hohin eee
Шуурхай ажилсан цагдаа нартаа баярллаа.Амжилт з�##�уус минь.