ПРОГНОЗ: Ж.Батсуурь нийслэл болон зүүн аймгуудад илүүрхэж, Х.Баттулгыг барьц алдуулна

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй Ардчилсан намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшигчийн материалаа гуравдугаар сарын 11-нд гардаж авсан. Тэд өнөөдрийн байдлаар сурталчилгаандаа гараад яг 17 хонож байна. Ардчилсан намын даргын сунгаа ирэх дөрөвдүгээр сарын 06-нд буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт болно. Ирэх өдрүүдэд тэдний хэн нь ялж, Ардчилсан намын дарга болох вэ гэдэг прогоноз хамгийн их анхаарал татах сэдвүүдийн нэг байх юм.
АН-ын даргын сонгуульд 160 мянга орчим гишүүд оролцоно гэсэн тоон дүнтэй мэдээлэл бий.
-Нэг. Х.БАТТУЛГЫГ ТӨВИЙН БОЛОН БАРУУН БҮСИЙНХЭН ДЭМЖИНЭ-
УИХ дахь АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдсан. Эл хуваагдлаараа АН-ын даргын сунгаанд оролцож байна.
Х.Баттулгыг: Ц.Туваан, А.Адьяасүрэн, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Бат-Эрдэнэ нар дэмжиж буй.
Эдгээрийг тойргоор нь авч үзвэл: Төв, Баянхонгор, Өмнөговь, Ховдын зарим хэсэгт харьцангуй сайн дэмжлэг авна гэсэн үг. Мөнхүү Булган, Эрдэнэт, Сэлэнгэ аймгуудаас гадна Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд дээр хотод сайн санал авах боломжтой гэж харагдаж буй юм.
-Хоёр. Ж.БАТСУУРИЙГ НИЙСЛЭЛЧҮҮД БОЛОН МАН+АН НИЙЛСЭН ЗҮҮН АЙМГИЙНХАН САЙН ДЭМЖИНЭ.
Ж.Батсуурийг: Б.Пүрэвдорж, Н.Ганибал, О.Цогтгэрэл нарын УИХ-ын гишүүд дэмжиж оролцож буй.
Ж.Батсуурийг МАН+АН нийлсэн Сүхбаатар аймгийнхны амбиц Ардчилсан намын даргын сунгаан нэрээ дэвшүүлтэл нь сумласан. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнээр толгойлуулсан Хэнтий аймгийнхан, Г.Занданшатар, Х.Баттулга тэргүүтэй Баянхонгор аймгийнхан шиг улсдаа тодрох амбицаа Сүхбаатар аймгийнхан томоор харж ийн хөдөлж байгаа билээ. Тэгэхээр Сүхбаатар, Хэнтий, Дорнодоос эхлээд зүүн бүсэд илүүрхэж Х.Баттулгыг барьц алдуулах магадлал тун өндөр.
Мөн нийслэлийн хэмжээнд Ж.Батсуурь харьцангуй сайн давхина гэсэн хүлээлттэй байна. Тэрбээр аймгийн засаг даргаар ажиллаж байсан туршлагаараа орон нутгуудад сурталчилгааны явцад барьцаа ахиулна, рейтингээ өсгөнө, өөрийгөө цээжлүүлнэ гэх тооцоотой орж ирсэн. Энэ нь зүй ёсоор болж, түүний талд АН-ын сэхээтэнлэг залуус, нийтлэлчдийн арми нэгдээд байна.
Харин Ц.Одонтуяа, Д.Ганбат, Ш.Адьшаа нар тэдний сонгуульд огт оролцохгүй суугаа билээ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Тэгэхээр цөөн хүрээлэлдээ өмнөх байдлаараа хийсвэр байдлаар яваад Х.Баттулга мөнгөөр ялчхаж мэдэхээр. Нөгөө талд Ж.Батсуурь ялагдлаа гэхэд ямар ч алдах зүйлгүй. Нэрээ цээжлүүлчихнэ. Орон даяар танигдчихна. Улс төрчийн хувьд шат илүү ахина. Тэр шуудхан Женко харизмтай тохирохгүй, өрсөлдөөнд орж байгаа нь сайн хэрэг.
Эцэст нь "АН-ын даргад Улсын дээд шүүх бүртгэх үү" гэсэн айдас Х.Баттулгад ч, Ж.Батсуурьт ч буй. Чухам хэн нь ч ялсан бай, Дээд шүүх намын даргаар батламжлуулах материал өгөхдөө С.Эрдэнийн гарын үсгийг авах ёстой. Хууль ба тогтоолыг тайлбарлах эрх Дээд шүүх, ҮХЦ хоёрт байгаа өнөө цагт яах аргагүй С.Эрдэнийн тамга, гарын үсэг хоёр эрсдэл дагуулахаар байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ardchilsan nam dotood hagarlaa bolimoor yumaa neeree
ardchilsan nam l odoo oligtoi baij baij ene uls oron uul ni surug huchintei boloh yumsan unheer yaamarch yumbe dee
тэр эрдэнэ одоо болиосой
одоо ингээд бас нэг дарга гараад ирвэл 3н даргатай боллоо юу
ан ийн асууд�##� нэг зүгээр болчоосой
За хоёр ахад амжилт хүсье
Батсуурь ялагдана аа
Нутаг усандаа хаан заан мэт авирладаг нөхөр барах уу. Ёс зүйтэй гэж үзэх үү. Энэ бол зүгээр л жүжиг
баттулга нь арай дээрдээ. батсуурь жулдана.
Батсуурийг дэмжинэ з�##�уу хүн болох хэрэгтэй хүчтэй сөрөг хүчин үгүйлэгдэж байна
Энэ нэг эргүү аиьтан монголчуудыг 50000 аар мах авч идгээдзашнаад байсан биздээ энэ новшоор яадгийн ер нь энэ 2 ын �##�ь нь хэрэггүйээ
Аль нь ч гарсан дэвшил - бас боломжийн хүмүүс . За 160 ч бай , түүнээс цөөн ч бай , эгэл жирийн монгол иргэдийнхээ \ өөр үзэл бодолтой л гэж илэрхий ялгаварладаггүй юм бол \ эрхбиш УДШ хүндэтгэлтэй агаад бодитой хандана биз дээ - монгол түмний нэг хэсэг хүлээж л байя ...
✌????Баттулга ялнаа.Батсуурь хоосон өөрийгөөл рекламдаж байгаа баньд бна
Батсуурь ч сайн аж ахуйн дарга болхоос удирдагч биш их хөлдүү мэдрэмжгүй хүн харагдаж байна лээ
Энэ худлаа сунгаа
Оросын тавиул гөлөг, Жонхуу Баттулга хэрэггүй.