НийгмийнУЛС ТӨР

Ч.Хүрэлбаатар: Хөгжлийн банкны 762 тэрбумын зээлийг төсөвт шилжүүлнэ гэсэн яриагаа татаж аваарай

Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсголын үеэр Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул тус банкны төлөгдөх боломжгүй болсон 762 тэрбум төгрөгийн өрийг Засгийн газарт шилжүүлэх санал гаргасан.

Энэ тухай тэрбээр хэлэхдээ: Хөгжлийн банкны 762 тэрбумын багцыг Засгийн газарт шилжүүлж, үр ашигтай зардал мөн эсэхийг Засаг дээрээ шийдэх нь зүйтэй гэдэг саналыг бидний зүгээс гаргаж байна. Төрийн өмчит ААН-үүдийн авсан 762 тэрбумын зээлийг задалбал Монголын газрын тос, Эрдэнэс Монгол, ТОСК, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ТЭЗҮ-г санхүүжүүлсэн. Энэ 762 тэрбум банкны хувьд эргэн төлөгдөх боломжгүй болсон" хэмээсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ саналыг үгүйсгэсэн. Тэрбээр “762 тэрбум төгрөгийг улсын төсөв рүү шилжүүлэх тухай яриа байхгүй. Энэ саналаа С.Мандуул захирал татаж аваарай. Улсын төсөв энд тэндхийн хогийг санхүүжүүлэхгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө шүү" гэлээ.

       

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хэвлэл бол..цаасан..хог.
Хэвлэл бол..цаасан..хог.

ХүРЛЭЭ ЧИ МЭДЭЖ БАЙГАА ШИДЭЭЭ..ХЭН ИЙМ ЮМ ХИЙХ ГЭЭЖ БАЙГААГ..ИХ Л ТОМ ХҮН БАЙГАА..ТХ ТОМ ..ХҮН ЦӨӨХӨН ШҮҮҮ

Зочин
Зочин

Зөв ярьж байнашдээ Хүрэлбаатар ахаа

Иргэн
Иргэн

Мөнгөөр тоглох томчуудын тоглоом үнэхээр аймаар юм. Хэлэх ч муу үг олдохгүй .

Холбоотой мэдээ

Back to top button