Нийгмийн
МИАТ: Туркийн Истанбул хот руу шууд нислэг хийнэ

Цар тахлын нөлөөгөөр дунджаар 16 сар зогсолтод байсан аялал жуулчлалын салбар 1.6 их наядын алдагдал хүлээсэн гэх тооцоолол гарчээ. Мөн 88 мянга гаруй ажлын байр цалин орлогогүй болсон байна. Хил гааль нээж нислэгүүд хуваарийн дагуу үйлдэгдэж байгаа энэ үе аялал жуулчлалын салбарт томоохон дэмжлэг үзүүлнэ.
Аялал жуулчлалын улирал эхэлж, зорчих урсгал нэмэгдэж байгаа энэ үед үүсээд байгаа шинэ нөхцөл байдал, зах зээл өөрчлөгдөж байгааг мэдэрч зорчигчдод нэмэлт боломж олгохоор Туркийн шинэ нислэгийг нээжээ. Хоёрдогч агаарын тээвэр орсноор өрсөлдөөн бий болж үнэ буурах юм. Мөн Япон, Солонгос, Европын зарим орны зах зээлээс гол жуулчдаа татах бодлогыг баримтлах аж. Энэхүү нислэг долоон хоног бүрийн лхагва гарагт үйлдэгдэх хуваарьтай.
Д.МӨНХБАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.