УЛС ТӨР

ХЯМД ҮЗЭЛ САНААТНУУД: МАН-ын талд “ажилласан” АН-ын гишүүдийн кэйс нэмэгдлээ

30 жилийн өмнө Сүхбаатарын талбай дээр өлсөж, эд материал, сэтгэлгээний эрх чөлөө авчирсан болохоор нь Ардчилсан намд монголчууд хайртай. Өдий хэмжээнд унаж, улс төрийн сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахаа больсон хойно нь ч тэд “Нэг талдаа ороосой, нэгдээсэй” гэж хүссээр байгаа.

Гэвч даваан дээр л болж өгдөггүй, нэг асуудал гараад ирдэг. Асуудлыг АН-ын гишүүд нь өөрсдөө хийдэг. Тэгээд л хоёр тал болж талцдаг ийм байдал анзаарагдах болоод удав.

Өнөөдөр Ж.Батсуурь АН-ын даргын сунгаанаас нэрээ татав. Уг нь маргааш санал хураалт болох байв. 21 аймаг тойрч, өчнөөн сурталчилгаа хийж ирчхээд УДШ-ээр шалтаглан нэрээ татлаа. Тэр УДШ-ийн бүртгэж авсан шинэ Үндсэн дүрмийн дагуу энэ сонгууль зохион байгуулагдаж байгаа эсэхийг баталгаатай мэдэхгүй учраас ийн нэрээ татсан гэнэ.

Гэтэл түүний нэрээ өгсөн АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Бид хуралдаж, шинэ Үндсэн дүрэмтэй танилцлаа. Сонгуультай холбоотой зүйл заалт нэмэгдээгүй юм байна. Тийм болохоор энэ сонгууль болдгоороо болно” гэж мэдэгдсэн. Ийм нөхцөлд нэрээ татах байсан юм бол, юунд И.Мөнхжаргал дээр очин нэрээ дэвшүүлж, 21 аймаар нэг тойров, үнэмшилгүй.

Том зургаар нь харвал, Х.Баттулга гэдэг имижээс айсан МАН-ынхан УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт ҮХЦ дээр хэрэг үүсгэн, “айлгаж” байгаад С.Эрдэнийн өргөн барьсан Үндсэн дүрмийг батламжлуулчихлаа гэсэн логик харагдаж байгаа. Харин одоо Ж.Батсуурь нэрээ татсанаар сонгууль явагдах, Х.Баттулга ямар нэг байдлаар гарч ирэх бүр боломжийг үгүй хийв.

Үүнээс нь МАН-ын энэ тоглолтод Ж.Батсуурь оролцчихов уу гэсэн асуудал үүснэ. АН-аа эргэн хүчирхэгжүүлэх гэсэн анхны үзэл санаа нь хэвээр байсан бол тэр УДШ дээр юу ч өрнөсөн бай, “нөгөө тал”-ынх нь улс юу ч ярьсан бай санал хураалтад ороод л авах байв.

Өмнө нь, УИХ-ын гишүүн Н.Ганибал бас ийм асуудалд нэр холбогдсон. АН-аас сонгогдсон тэрбээр “давхар дээл”-ийн асуудлаар ҮХЦ-д маргаан үүсгүүлсэн байдаг. Үндсэндээ, эрх баригч МАН-ынхан Үндсэн хуульдаа дахин нэмэлт өөрчлөлт оруулахын тулд ҮХЦ дээр маргаан үүсгэх шаардлагатай байсан. Ингэхдээ “давхар дээл”-тэй УИХ-ын гишүүний тоог нэмэхийг зорьж байгаа. Гэхдээ өөрсдөө өргөн барьж болохгүй. Хэн нэг өөр улс төрийн хүчнээр “могой бариулна” гэдгийг АН доторх гишүүд ч хэвлэлд нээлттэй ярьж байв.

Энэ үүднээсээ Н.Ганибал МАН-ын захиалгаар ҮХЦ-д маргаан үүсгүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг сөхөх эхлэлийг тавьсан гэж харагддаг.

Гэх мэтээр, дээрх хоёр жишээнээс харахад АН-ын гишүүд нь өөрсдөө үзэл санаагүй, хямдхан, эрх баригч намд ашигтай нүүдэл хийгээд байгаа нь анзаарагдана. Яг эдгээр үйлдэл нь эцсийн мөчдөө хэнд ашигтай тусах вэ гэхээр МАН-д л. Ийм зэргийн үзэл санаатай гишүүд АН-д байгаа цагт эргэн хүчирхэгжинэ, МАН-тай бодлогын өрсөлдөөн явуулна гэдэг боломжгүй нь харамсмаар ч үнэн болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин ВТ
Зочин ВТ
4 сар 2, 2022 13:21

баттулга шинэ нам байгуулаад явдаа ардчиллыг аврахын тулд

Зочин ВТ
Зочин ВТ
4 сар 2, 2022 13:23

"ардчил�##� ардын т�##�д" нэрээр нам байгуул

Зочин ВТ
Зочин ВТ
4 сар 2, 2022 13:23

"ардчиилыг түмний төлөө" нөм байгуул

Зочин
Зочин
4 сар 2, 2022 15:11

Ж.Батсуурь байр суурьгүй холбиромхой нөхөр вэ. Тараа эрт таниуллаа.

Уншигч
Уншигч
4 сар 2, 2022 15:33

Эрдэнэ гэж дандаа гай тарьсаар, АН-ыг булширсаар.

Зочин
Зочин
4 сар 2, 2022 15:50

Сүхбаатарын хан онцгой хүн муутай. МАН-аас. 000000000 төгрөг авсан

Зочин
Зочин
4 сар 2, 2022 16:46

АХ НАМЫХАН АРГАГҮЙ ИЛҮҮРХЭЖ ХОР НАЙРУУЛЖ АН г ҮНДСЭНДЭЭ ЧАНДАРЛАХАД БЭЛЭН БОЛЧИХООД ОДОО ЗӨВХӨН ХАЛУУН ЗУУХАНДАА Л ХИЙЧИХВЭЛ БОЛЧИХ ГЭЭД БАЙНА.АРГАГҮЙ Л УРВААЧ ШАРВААЧ ХОЛБИРОМХОЙ МӨНГӨНИЙ ШУНАЛТАЙ ХҮМҮҮС ДАНДАА АЛИВАА ЮМАНД ГАЙ ЛАЙ БОЛЖ ЯВДАГИЙН СОНГОДОГ ЖИШЭЭ ЭНЭ БУЮУ. АН МААНЬ УГААСАА ХЭРҮҮЛИЙН БУЗАР БӨГСНИЙ БУЗАР ЦАГААН ХЭЛ АМ ХҮРЭЭД МАХН ШИГ ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАЖ АЛГА БОЛЧИХООД БАЙГААГ ХЭН ЮУ ГЭХ ВЭ? МАХН г ХҮҮ БАТШУГАРЫХАА ИРЭЭДҮЙГЭЭР СОЛИН МАН н ДАРГАД ХУДАЛДАХАД ЭНХБАЯРЫН АРД БАЙГАА ХЭСЭГ ГАРУУД ХЭНГЭНЭТЭЛ САНАА АЛДАН АРГАГҮЙ Л АХИН ОЙМСНЫ РЕКЛАМАНД ТОГЛООСОЙ МУУ СДА ГЭЖ ХАРААЖ БАЙСНЫГ БИ ЭНЭ ДЭЛДЭНГЭЭРЭЭ СОНССОН ЮМ.АН н ОРШУУЛГАНЫ ЦУГЛААН ДЭЭР ХЭН ҮГ ХЭЛЭХ НЬ СОНИН БАЙНА .МОНГОЛЧУУД БАЯРЛАЛДАН ЦЭНГЭЖ АРХИ УУЦГАА ЭНЭ НАМ ИНГЭЭД СӨНӨЛӨӨ ОДОО МАН г СӨНӨӨХӨД ИРГЭН БҮРИЙН ИДЭВХИ САНААЧИЛГА ХЭРЭГТЭЙ

ан-ын гишүүн
ан-ын гишүүн
4 сар 2, 2022 18:10

төлбөрөө авсан юм бол олигтойхон юм бичээч битгий х�##�туурдаад бай

Зочин
Зочин
4 сар 2, 2022 20:53

Баттулга гуравхан үгтэй, АН гэж орсон гоё нэртэй шинэ нам байгуулна. Эрдэнийн АН—ын даргаар Батсуурийг болгох тохироотой

Зочин
Зочин
4 сар 3, 2022 12:35

Тэгж өдөөд байгаа юм чинь Баттулга Монголын Ардчилсан Нам буюу МАН эсвэл Монголын Ардчилсан Хувьсг�##�т Нам буюу МАХН гэсэн нам байгуулаад Ардын нам, Ардчилсан нам хоёрыг 24 онд хойтохыг нь уншчих хэрэгтэй

Злчин
Злчин
4 сар 4, 2022 03:52

Ардчил�##� гэж хуцаад бгаан бэ ард түмнийг амаар нь шороо үмхүүлсэн шүү наад Баттулга чинь бүх үйлдвэрийг нь зүгээр аваа биздэн

Зочин
Зочин
4 сар 4, 2022 16:44

Тэр . Адьяасүрэн гэдэн луйварчин авгайгаа аваад с �######�ах хэрэгтэй . УИХ- д адаглаад Одонтуяагийн хир хэмжээний мэдлэг боловсролтойтэй, луйварчин биш хүн орог л доо. Баттулгын т�##�д дан луйварчид. Бас үгэнд нь итгэсэн ард олон.

Холбоотой мэдээ

Back to top button