ДЭЛХИЙНИЙГЭМ

Оросын “Кинжал” пуужин 10 минут хүрэхгүй хугацаанд 1000 км туулах чадвартай

ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны мэдээлснээр, Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны үеэр Оросын арми дуунаас хэт хурдан нисдэг “Кинжал” хэмээх пуужин хэрэглэснээ нотоллоо. “Кинжал” пуужингаар тэртээ ЗХУ-ын үед пуужин болон байлдааны тусгай хэрэгслүүд хадгалах зорилгоор газар дор байрлуулсан байгууламжийг хүртэл устгаж чадсан байна.

Тодруулбал, Иваново-Франковск мужийн Делятино орчмын уулархаг газарт газрын гүнд байрлах байгууламжид байсан Украины тактикийн пуужингийн цогцолбор “Точка У” болон бусад агаараас устгах зориулалттай байлдааны зэвсгүүд уг “Кинжал” пуужингийн цохиолтод өртжээ.

Үүний зэрэгцээ, Николаевск мужийн шатахууны том агуулахыг ч устгасан аж. Европын Холбооны улстөрчид, НАТО-гийн генералууд ч эл цохилтын дараа ихээхэн сандарч тэвдэн, түгшүүрт автжээ.

Үүнээс өмнө Барууныхан Оросын “Кинжал” пуужин бол бодитой зүйл биш, Оросын эрх баригчдын АНУ болон Барууныхныг “айлгах” гэсэн зүгээр л хий хоосон сүрдүүлэг, суртал ухуулгын “хий үзэгдэл” хэмээн үзэж, “шоолж” байсан удаатай.

Гэсэн ч, бодит байдал дээр “Кинжал” пуужин бол үнэхээр аймшигтай сөнөөгч зэвсэг гэдгийг хожим нь мэдэж авсан.

НАТО болон Европын Холбооны гишүүн улсууд ч Москвагийн дуунаас хэт хурдан “Кинжал” пуужингаас болгоомжилж, түгшүүрийн хэнгэрэгээ дэлдэж эхэлсэн нь бодитой зүйл болоод байна. Үүнд нэг зүйлийг нэмж сонирхуулахад, “Кинжал” пуужинг амдан сөнөөх хүчин чадалтай пуужинг дэлхийд одоогоор бүтээж чадаагүй байгаа юм.

Пентагон Оросын эл “Кинжал” пуужинг байгаа онохоос нь өмнө амжиж замаас нь барьж устгах өндөр үзүүлэлт бүхий пуужинг бүтээхээр олон тэрбум ам.доллар урсгаж байгаа ч гэлээ тэдний энэ “мөрөөдөл” хараахан биеллээ олоогүй байгаа юм.

Германы цэргийн шинжээч, тоймч Герхард Хегман “Die Welt” сонинд бичсэн нийтлэлдээ, Оросууд НАТО-д сануулга өгөхийн тулд Украинд “Кинжал” пуужингаа хэрэглэсэн гэжээ. Оросын энэ “Кинжал” пуужин бол Баруунынхны агаараас эсэргүүцэн хамгаалах системд оногддоггүй “супер ухаантай” зэвсэг агаад “Кинжал” пуужинг илрүүлсэн ч зохих хариу арга хэмжээ авах хугацаа бараг байхгүй тул нэн аюултай зэвсгийн тоонд зүй ёсоор орно хэмээн Герхард Хегман онцгойлон тодотгож бичсэн байна.

“Кинжал” пуужин нь ойролцоогоор 11,000 км/цагийн хурдтай нисдэг ба нисэх явцдаа замнал чиглэлээ өөрчилж, манёвр хийх чадвартай байг устгадаг нь өнөөгийн Барууныхны агаараас эсэргүүцэн хамгаалах системийн хувьд түүнийг устгах ямар ч боломжгүй зэвсэг хэмээн шинжээч мөн онцолжээ.

https://www.youtube.com/watch?time_continue=13&v=Io8h2Zwc1NU&feature=emb_logo

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дуртай ч дургүй ч “Кинжал” пуужингийн ам ангайлгасан чадварыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Жо Байден хэлэхдээ, “Кинжал” пуужингийн цэнэгт хошуу нь бусад пуужингийнхтай л адилхан боловч түүнийг зогсоох ямар ч боломжгүй хэмээн нэгэнтээ мэдэгдсэн юм. 

Украинд байгаа байг устгахын тулд “Кинжал” пуужин нь 1000 гаруй км-ийн зайнаас харвасан ба пуужин энэ зайг ердөө 10-хан минут ч хүрэхгүй хугацаанд буюу өндөг чанаж болгохоос ч бага хугацаанд туулах чадвартай юм.

Эх сурвалж: Die Welt    

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 2, 2022 18:05

аймаар

Зочин
Зочин
4 сар 2, 2022 20:27

Ну погодид гардаг пуужин байнаш дээээ

Иргэн
Иргэн
4 сар 2, 2022 21:22

Анимэ хүүхэлдэй гэцгээгээд их байсан ха хаа. Өнөө зөнөг нь хүртэл хүлээн зөвшөөрдөг гэжийшт ха хаа.

Зочин
Зочин
4 сар 3, 2022 12:07

Хэдэн кинжа�##� олоод авчих юмсан

ҮНЭН
ҮНЭН
4 сар 3, 2022 15:46

ХАХА ЯПОНЫ ЭЛЕКТРОН ХЭРЭГСЭЛ БАЙХГҮЙ БОЛСОН УЧИР ОРОСЫН КИНЖАЛ БАС ҮГҮЙ БОЛСОН ХАХА

Зочин
Зочин
4 сар 3, 2022 16:21

Удахгүй царь тэгээд өөр олон гоё нэртэй зэвсгүүдээ гаргаж ид шидийг нь муу барууны фашистуудад үзүүлнэ дээ. Ёстой сайхан болж байна

Зочин
Зочин
4 сар 3, 2022 16:30

Puuh????

Холбоотой мэдээ

Back to top button