НИЙГЭМУЛС ТӨР

АН-ын даргын сонгуулийн санал хураалт явагдаж дууслаа

Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт өнөөдрийн 09.00-20.00 цагийн хооронд явагдаж дууслаа. Дотоод сонгуулийн хорооноос, санал хураалтын хугацаа ойртоход ирц идэвхжиж байсан талаар мэдээлжээ.

Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн ирц Улаанбаатар хотын хувьд хамгийн идэвхтэй байжээ. Сонгуульд 16.00 цагийн байдлаар, улсын хэмжээнд 42.1 хувийн ирцтэй байсан бол хоёр цагийн дараа 60 хувь давсан гэж мэдээлэгдээд буй юм.

Санал хураалт дууссан тул гар тооллого явуулж, сонгуулийн дүнг зарлах юм. Хэдий нэр дэвшигч Ж.Батсуурь өөрийн хүсэлтээр нэрээ татсан ч саналын хуудас нэгэнт хэвлэгдсэн тул Х.Баттулга, Ж.Батсуурь нарын дунд санал хураалт явагдсан.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button