Люмино хамтлаг АНУ-д аялан тоглолт хийж явна

Люмино хамтлаг АНУ-д аялан тоглолт хийж явна. Тэд гуравдугаар сарын дундуур АНУ-ыг зорьсон бөгөөд 20 гаруй хонож буй юм.
Тус хамтлагийнхан өнгөрсөн баасан гарагт Сан франциско хотод тоглосон бөгөөд үзэгчид танхим дүүргэжээ.
Тус хамтлагийн ахлагч Бажи энэ талаар сошиал хуудастаа "Энд ирэхэд хүлээж авсан бүх хотуудад байгаа элэг нэгт Монголчууддаа бүгдэд нь баярлалаа. Маш их дэмждэгээ хэллээ. Маш их урам зориг өглөө. Baji&Yalalt-ийг бүгд үздэг юм байна. Бас NBA TALK. LUMINO хамтлагын маань бүх заалыг дүүргэж байгаа, 24 жил хамт байсан дэмжсээр ирсэн сонсогч дэмжигч та нартаа баярлалаа. Дэндүү их урам зориг авлаа. Очоод шууд амрахгүйгээр шинэ уран бүтээлдээ бид орох болно баярлалаа. Ядаж өөрсдөө ч гэсэн гэрэл гэгээг нэмж , ирээдүйн гоё Монгол болгохын төлөө ажиллана даа. Бүгдэд нь хайртай шүү. Баярладаг шүү. Та бүхэн байхгүй бол бид хэд хэн ч биш шүү дээ. Тоглолтууд маань үргэлжилсээр" гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.