Нийгмийн

ТЕГ: Галт зэвсэг ашиглан нэр бүхий улс төрчид рүү халдах гэж байсан этгээдүүдийг илрүүллээ

Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр бусдын амь насанд халдаж, үймээн самуун үүсгэж, турхирахаар бэлтгэж байсан гэмт этгээдүүдийг илрүүллээ.

Эксримист гэмт хэрэг үйлдэхээр зэхэж байсан таван иргэнийг илрүүлж, баривчиллаа. Дээрх этгээдүүд гэмт үйлдлээ хийхээр удаан хугацаанд төлөвлөн, улсын тусгай обьектуудыг зэвсэглэн хяналтдаа авахаар төлөвлөж байсан гар бичмэл, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн. Шалгалтын явцад 12 ширхэг галт зэвсэг 861 сум, тэсэрч дэлбэрэх бодис илэрлээ. Гэмт этгээдүүд нэгнийгээ санаатайгаар буудан, хүнд гэмтэл учруулсан. Нэр бүхий улс төрчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан. Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг анхааруулъя” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button