УЛС ТӨР
ЧУУЛГАН: Үнийн өсөлтөөс сэргийлэх хуулийн төслийг яаралтай хэлэлцэж байна
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцэнэ.
Энэхүү хуулийн төслийг Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын даргад өргөн барьсан бөгөөд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр болсон билээ.
Сангийн сайд Б.Жавхлан тус хуулийн төслийн агуулгыг дараах найман чиглэлд базаж танилцуулсан юм.
- Нэгт, тус хуулийн төслийг УИХ-аар дараалал харгалзахгүй, нэн яаралтай хэлэлцэнэ.
- Хоёрт, мах, гурилын нөөц бүрдүүлэх үүднээс нийлүүлэгч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох ажлыг харилцдаг арилжааны банкуудаар нь дамжуулан олгох, үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах үүргийг Монголбанканд хүлээлгэх
- Гуравт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаад зах зээлээс Лондонгийн металын бирж дээрхээс 5 хувийн нэмэгдэл хүүтэй алт худалдан авах
- Дөрөвт, мах, гурил, газрын тосны хомстол үүсгэхгүйн тулд тус бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн татварыг 5 хувь хүртэл бууруулах
- Тавт, мах, гурил нийлүүлэгч компаниудын зээлийн хүүгийн татаасыг төсөв хооронд гүйлгүүлж, зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ. Засгийн газар баталгаа үүнд гаргана
- Зургаад, газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хариуцлагын гэрээ байгуулах
- Долоод, энэ мах, гурил, шатахууны хомстол үүсэхээс сэргийлж, оролцогч талуудын дунд хариуцлагын гэрээ байгуулах
- Наймд, гадаад иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт метал, валютыг бэлнээр хилээр гаргахыг хориглох.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.