Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: Дүрэм зөрчсөн нь буруудаж, мөргөсөн нь "мултарч", гэмтсэн нь асаргаанд байна

Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу "UB март"-ын урд замд зам тээврийн ноцтой осол гарсан. Тодруулбал, бенз маркын автомашин приус маркын автомашинтай мөргөлдсөнөөс болж зам дагуу такси барихаар зогсож байсан гурван эмэгтэйг мөргөж, хүнд гэмтээсэн билээ.

Тухайн үед ТЦА-наас мэдээлэхдээ “Мөргөлдсөн хоёр машины жолооч архи уугаагүй, эрүүл байсан. Мөргөлдсөний улмаас тэр эрчээрээ очиж хүмүүс мөргөсөн осол гарсан. Мөргүүлсэн гурван эмэгтэйг яаралтай ГССҮТ-д хүргэсэн” хэмээж байв. Гэтэл үүнээс хойш эл хэрэг хэрхэн шийдэгдсэн, аль жолоочийн буруу байсан, гэмтсэн хүмүүс хэрхсэн талаар таг чиг болсон. Тиймээс эл хэргийн мөрөөр эх сурвалжуудаас тодруулж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ХОХИРОГЧ ГУРВАН БҮСГҮЙН ХОЁР НЬ ЭМНЭЛГЭЭС ГАРЧ, НЭГ НЬ САХИУРТАЙ ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА-

Мөргүүлж гэмтсэн гурван эмэгтэйн хувьд 23 настай Э, 23 настай М, 31 настай Б нар байсан бөгөөд тухайн ослын үед 31 настай Б нь хүнд гэмтсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр нөгөө хоёр нь гэмтэл бага учраас ГССҮТ-д хэвтэж, хоёр, гурван хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарчээ. Харин 31 настай Б хүнд гэмтсэн учраас өнөөдрийг хүртэл буюу 12 дахь хоногтоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Тэрбээр гар нь хугарсан, өөрөө хоол, цайгаа идэж уух боломжгүй учраас сахиуртай байгаа аж. Бид тухайн хохирсон иргэдээс мэдээлэл авахаар ГССҮТ-д очсон боловч тэд тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Хэвтэн эмчлүүлж буй Б-ийн ээж хэлэхдээ “Бид өмгөөлөгч авсан учраас тэр хүн маань асуудлыг ярьж, шийднэ. Охин маань маш хүнд гэмтсэн. Хүний гар шүү дээ” гэж хэллээ. Харин өөр нэгэн эх сурвалж хохирогчдод эмчилгээний мөнгө гэж тус бүр 500 мянган төгрөг өгөөд таг болсон гэх мэдээлэл өглөө.

-МЕРСЕДЕС БЕНЗ МАШИН ЖОЛООДОЖ ЯВСАН ЗАЛУУ МАНСУУРСАН БАЙСАН УУ-

Гурван бүсгүй мөргөсөн мерседес бенз маркын автомашины жолооч хэн байв.

Тухайн үед эгнээгээ гэнэт сольсон приус маркын автомашины жолоочоос болж мерседес бенз маркын автомашины жолооч замын хажуу руу хүчтэй дарснаас уг осол гарсан нь камерын бичлэгт гардаг. Гэхдээ мерседес бенз маркын автомашин самбаачлах хугацаа ямар байсан, ямар хурдтай явж байсан, тухайн эмэгтэйчүүдийг мөргөхгүй байх боломж байсан эсэхийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж буй.

Тухайн машиныг 1998 онд төрсөн 24 настай Л гэх залуу жолоодож явсан бөгөөд тухайн үед цагдаа нар драйгер үлээлгэхэд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан хэмээсэн. Харин тухайн ослыг харсан зарим эх сурвалжийн мэдээллээр осол гаргачихаад шоконд орсон уу, эсвэл мансуурсан байсан уу ямартаа ч машинаасаа бууж ирээд инээгээд байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ талаар ТЦА-наас тодруулахад “Мөрдөн шалгаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр хариулт өгсөнгүй. Учир нь хар тамхи татсан бол драйгераар үлээлгэхэд илэрдэггүй аж.

Түүнчлэн өөр нэгэн мэдээлэл олдсон нь тэрбээр нэр бүхий томоохон компанид даргын алба хашдаг П гэх хүний хүү аж. Улмаар хохирогчидтой тохиролцохыг оролдсон гэх мэдээлэл ч байгаа бөгөөд мөн өмгөөлөгч хөлсөлж, энэ хэргийг хаалгахаар ажиллаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Ямартаа ч эл ослын улмаас гурван хүн гэмтсэн учраас хэргийг прокурорын хяналт дор шалгаж байна. Улмаар шалгалтын ажиллагаа дуусахаар шүүхэд шилжүүлэх юм.

-ПРИУСНЫ ЖОЛООЧ Ц БУРУУТАХ БОЛОЛТОЙ-

Харин бенз маркын машин гурван эмэгтэй мөргөж гэмтээхэд хүргэсэн приус маркын автомашины жолооч хэн байв.

Эх сурвалжийн мэдээллээр тэрбээр тухайн үед таксинд явж байсан бөгөөд 1976 онд төрсөн 44 настай Ц гэгч иргэн байна. Түүний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж уг осол гарсан нь камерт маш тодорхой бичигдэн үлдсэн.

Тодруулбал, “Тоёота-Приус” маркийн автомашины жолооч үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс “Мерседес-Бенз” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөргөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм байна. Тиймээс эл хэргийг шийдэхдээ бензийн биш приусны жолооч буруутаж, ял үүрэх нь бараг тодорхой гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.

Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүхээс гаргана. Түүний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс гадна гурван хүний биед хүнд, хөнгөн гэмтэл учруулсан гэх зүйл ангиудаар эрүүгийн хариуцлага хүлээж магадгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 7, 2022 08:28

яана дээ нээрээ

tamiraa
tamiraa
4 сар 7, 2022 08:59

priusni l buruushde, tgd ymr dvrem zurchchuud buuruutahgui bhuu, hachin niitlel bicheh yumaa

Зочин
Зочин
4 сар 7, 2022 10:40

Ugaasaa buruu l bol buruu shdee yamar teneg garchigtai yamar teneg niitlel ve zugeer yawsan hun buruutah yum uu bas jaahan uhamsartai niitlel bichej bmaar yum da

Зочин
Зочин
4 сар 7, 2022 10:54

Дүрэм зөрчсөн буруутай ч нөгөөх нь хурд хэтрүүлсэн дүрэм зөрчсөн ш дээ мөн, мөнгөтэй т�##�д л үйлчлэх байх дөө

Зочин
Зочин
4 сар 7, 2022 10:59

Хувийн машинаар хүн зөөдгийг бүрэн болиулах хэрэгтэй. Энэ олон асууд�##� дагуулдаг, цаашид дагуулах байх. Мөн хотын биш дугаартай машинуудыг чөлөөтэй явуулдгийг болиулах хэрэгтэй.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 11:04

Аймаар пм бэ

Зочин
Зочин
4 сар 7, 2022 11:11

Юу вэ мөргөсөн нь бас 100% буруутай шдээ! Ямарваа нэгэн осол аваарь болох үед урьчилан тооцоолох самбаачлах хугацаа гэж байна. Өөр машин дүрэм зөрчлөө гэхэд машинаа зогсоож чадахгүй 3 хүн рүү очиж мөргөнө гэхээр хурд хэтрүүлсэн мөн ямар чадваргүй хоосон үнэмлэхний гол гэдэг нь харагдаж байна шүүдээ

Зочин
Зочин
4 сар 7, 2022 13:48
Reply to  Зочин

Приусэнд мөргүүлсэн Бээнз жолоодлогогүй, эслэл тормозгүй болсон байх магадл�##� маш өндөр.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 11:11

Манайханд нэг буруу жишиг яваад байна. Бенз унахаар эсвэл аав нь дарга байхаар хүү нь яагаад заав�##� буруутан болох ёстой юм. Мэдээж гол буруутанг ш�##�гах ёстой газар нь тогтооно.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 11:12

Манайханд нэг буруу жишиг яваад байна. Бенз унахаар эсвэл аав нь дарга байхаар хүү нь яагаад заав�##� буруутан болох ёстой юм. Мэдээж гол буруутанг ш�##�гах ёстой газар нь тогтооно.

Зочин
Зочин
4 сар 7, 2022 16:02

МАН-ы хүүхэд гэж мөргөлдсөн шөнө нь яригдсан

Холбоотой мэдээ

Back to top button