НИЙГЭМ

Нийгмийн энэ дуу чимээ: "Цаг цагаараа байдаггүй"

Хүүхдээрээ шахуу шижир залуус талбай дээр үүр шөнө хүртэл жагсав. "Мөнгө аваа л биз, тэд хэзээ ийм байсан юм" гэх хүн таарсангүй. Тэд соёлтой, эх оронч байв. "Монголдоо амьдармаар байна", "Үлдэх сэн" зэрэг лоозон барьсан нь залуу үеийнхний тухай ихэнх төсөөллийг өөрчлөв.

ТЕГ-ЫН МЭДЭЭЛЭЛ ТЭДНИЙГ АЙЛГАСАНГҮЙ

Энэ жагсаал болохоос нэг өдрийн өмнө Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, жагсаал цуглаанд оролцохдоо болгоомжтой байхыг уриалсан. Жагсаалын үеэр гал нээж, хүний амь насанд хүрэх зорилготой байсан этгээдүүдийг баривчиллаа гэсэн. Гэвчиг залуус үүнийг тоосонгүй. Ярьж, хэлэлцэж байснаараа товлосон өдрөө, гайхмаар задгай сэтгэлгээт лоозонгууд барьж ирэв.

УЛС ТӨРЧИД, ИНФЛҮҮСЭРҮҮД БАЙСАНГҮЙ

"BRB" компанийн захирал Ж.Эрдэнэжаргал жагсаал зохион байгуулах албан ёсны зөвшөөрлөө авлаа хэмээж байсан ч товоо долоо хоногоор хойшлууллаа гэж нүүр хуудастаа бичив. Харин хэн нэгний туган дор хайрцаглагдахыг хүсээгүй залуус өнөөдөр нэмэгдэн ирсээр байв. Хөгжлийн банкны асуудлаар жагсагчид удаж төдөлгүй тарж, Б.Жагарыг залуус хөөв. Домог IZ хэмээх инфлүүзер ирж үг хэлэхэд нь халгаахгүй бас л явуулав. Тэгээд "Хоорондоо эхлээд эвтэй байх ёстой шүү, архи дарс уучихсан хүмүүс нь болохгүй бол яв аа" гэцгээж байв.

30 ЖИЛИЙН ГАЖУУДЛЫГ ХҮҮХЭД НАСАНДАА ҮҮРЭГСЭД ТЭСРЭВ

БНХАУ хилээ хааж, ОХУ олон улсын эдийн засгийн хоригт орсон энэ цаг үе амаргүй байгаа. Дөнгөж өмнөхөн нь цар тахлын хоёр жилд улс орноороо нэрвүүлсэн. Яах ч аргагүй хүнд ачаа мөн, эрх баригчдад. Гэвч залуус яг өнөөдрийг эсэргүүцсэнгүй. Яг өнөөдөр засаглаж буй хэн нэгнийг огцруулах гэсэнгүй. Тогтолцоо ярилаа, шударга ёс, үүрэг хариуцлага хөндлөө.

Мөн "Намайг хүүхэд байхад л Монгол Улс ядуу, улс төрчид нь хулгайч гэж зурагтаар гардаг байсан. Одоо ч хэвээр. Би эх орондоо сайхан амьдарч үзмээр байна шүү дээ" гэцгээх тэднээс ганц өнөөдрийн биш, өнгөрсөн хугацааны гажуудлыг сэтгэл зүй, бие махбодоороо амсаж ирсэн нь тэсэрлээ гэлтэй.

УЛС ТӨРЧДӨД ТОМ МЕССЕЖ, НЭН ХЭРЭГЦЭЭТ ДУУ ХООЛОЙ БОЛОВ

Өмнөх улс төрч, эрх баригчид иргэдийнхээ эдийн засгийн мэдлэггүй, мэдлэг боловсрол багатай байдлыг ашигтайгаар эргүүлж байсан тал бий. Өнөөдөр ч хөдөө орон нутагт энэ хандлагууд ажиглагддаг. Харин одоо юмны учир гадарлаж, гадаад дотоодтой жиших болсон залуус эрх баригчдыг хэрсүү нүдээр харж, арай өөр зүйл хүснэ гэдэг нь харагдав. Үүгээр нийгмийн оюун санаа үе солигдох хэрээр төлөвших чиглэлдээ орж буйг батлав.

Харин энэ нь улс төрчдөд том мессеж байв. Ард түмнийг хар масс гэж харах ялангуяа өнөөгийн эрх баригчид элдэв зохиомол тоглолт, зорилготой акцууддаа болгоомжтой хандах шаардлага үүсэв. Бас үүрэгт ажлаа яг философийнх нь дагуу, үнэнч гүйцэтгэх шахалтыг дараа, дараагийн тавина гэдгийг олж харав.

ТУРХИРАГЧИД БАГАХАН АМЖИЛТ ОЛЖ, НИЙТ ИРГЭД ЗАЛУУСААР БАХАРХАВ

Мэдээж турхирагчид гарч ирэх вий, далимдуулаад ямар нэг улс төрийн эрсдэлтэй шийдвэр гарчих вий гэсэн айдас цөөнгүй хүнд байсан. Жагсаалын дундуур согтуу хүмүүс нэжгээд байсан бөгөөд согтууруулах ундааны зүйл тарааж байсан нь ч батлагдсан юм. Гэхдээ залуус 00.00 цаг өнгөрөөд тарцгаасан бөгөөд халамцуу, хөөрсөн хэсэг нь Төрийн ордны зүүн хаалган дээр бөөгнөрөв. Яг шөнөөр заримыг нь хүчээр саатуулав.

Өөрөөр хэлбэл турхирах гэсэн оролдлогууд багахан амжилт олж, ихэнх залуус нь соёлтой тэмцэж байгаад 00.00 цагаас гэртээ харив.

Харин, "Улс орондоо сайхан амьдарчих юм сан" гэж нүүр үрчийлгэн бодож явдаг дунд, ахмад үеийнхний дарагдсан сэтгэл зүйд залуус нь гэрэл асаав. Хамтын мэдрэмж төрж, өнөөдрийг өөдрөгөөр харах ганц ч гэсэн шалтгаан болов.

30 жил улс төрд үүрлэсэн эрхмүүд "Цаг цагаараа байдаггүй"-г ойлгосон болов уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2022 08:56

Нээх нэгэндээ шаардлага тавиад л гоё жагсаж байсан ч зарим газраа согтуу солиотой юмнууд нь бүтэхгүэээ

Зочин
Зочин
4 сар 8, 2022 08:56

З�##�уучууд их увиагүй байсан шүү нэгнийгээ дагаж хөөрөөд архи дарс ууж т�##�бай дээрээ тамхи татаж шүлсээ хаяж цагдаа нарыгаа хэл амаар доромжилж байсан. өдрийн жагса�##� л яг болсон

Зочин
Зочин
4 сар 8, 2022 08:56

Согтуу хүнээ эрүүл болгож .... нууж хааж явуулаад
Эрүүл жагсагчидыг .... согтуу байсан тул баривчиж байна гэж ... чирж... 4н мөчөөр нь барьж дээрээс нь дэвсэхгүй.ээ

Зочин
Зочин
4 сар 8, 2022 08:57

Тэдэнд том2 дуу өсгөгч микрофон байсангүй улиг болсон тавилттай жүжигчид байсангүй. Харин тэд хүчтэй байсан

Зочин
Зочин
4 сар 8, 2022 09:03

З�##�уучууд их увиагүй байсан шүү нэгнийгээ дагаж хөөрөөд архи дарс ууж т�##�бай дээрээ тамхи татаж шүлсээ хаяж цагдаа нарыгаа хэл амаар доромжилж байсан. өдрийн жагса�##� л яг болсон

Зочин
Зочин
4 сар 8, 2022 09:04

Зохион байгуул�##�ттай орой тогтсон цагт тараад, өглөө тогтсон цагтаа цуглаад явахгүй бол хэт оройтхоор хутган үймүүлэгчид �##�баар эмх замбараагүй байд�##� үүсгэж хүч сааруулах гэж оролдож байгаа...

Зочин
Зочин
4 сар 8, 2022 09:04

Г�##� гаргах нь илүү байсан бх , бас архи уусан хүмүүс утга учиргүй орилж хашгираад, утгаа �##�джээ

Уншигч
Уншигч
4 сар 8, 2022 09:07

З�##�уучуудаараа бахардаж байна. Та бүхэн эх орны ирээдүй шүүв

Иргэн
Иргэн
4 сар 8, 2022 09:27

Улс төрийн намууд хариуцлага хүлээх цаг нь болсон шүү. Иргэдийг цагийн үргэлж дарлана гэж байхгүй шүү.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
4 сар 8, 2022 14:06

Мэдээж мөнга авсаг эсвэл сагсуу онгироо юмнууд байна

Зочин батлав
Зочин батлав
4 сар 8, 2022 14:34

Нямдорж, хүрэлбаатар, занданшатар, хүрэлсүх мэтийн худлаа попрогчид �######�ж үзээчээ та нарын үе улиран одсон

Холбоотой мэдээ

Back to top button