ЧУУЛГАН: Эрдэнэбүрэнгийн УЦС барих газар амьдардаг иргэн бүрт 15 сая төгрөг өгнө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаарх УИХ-ын гишүүний асуулгын хариуг сонсож байна. Энэ үеэр Эрчим хүчний Н.Тавинбэх дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Тухайн бүс нутагт байх иргэдийг 2022-2025 онд үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. 2022 онд нийт 91 өрхийг нүүлгэн шилжүүлнэ. Дийлэнх иргэд газар өмчлөх, эзэмших гэрчилгээгүй байгаа учраас газрыг үнэлэх, нөхөн олговор олгоход хүндрэл учруулж байна.
Тиймээс Увс аймгийн Өмнөговь сумын 125 өрх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 145 өрхөд 2022-2024 онуудад иргэн бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгийг 36 сараар тооцсонтой тэнцүү хэмжээний олговор олгох асуудлыг Засгийн газрын энэ сарын 06-ны хуралдаанаар шийдвэрлэсэн.
Түүнчлэн малчдын амжиргааг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд шинээр ургамал тарих талбай болон бэлчээр бэлтгэх, малчын саналд үндэслэн ЖДҮ эрхлэх боломжийг бүрдүүлэх, шинэ баг үүсгэх, өвөлжөө, хаваржааны газар шийдэх ажлыг цогцоор нь хийгээр ажиллаж байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yu hutcaad baigaa hulgaichuud ve hotiin zam talbai choloolj baigaa yum shig hergeer baahan ailuud gargaj ireed yu bolj bainaa