ЭРҮҮЛ МЭНД

ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛ: Жилд 435 тэрбумын хохирол учруулдаг

Тамхи татах нь нийгмийн эрүүл мэндийг дордуулаад зогсохгүй хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг. Тиймээс тамхинаас бүрмөсөн гарах нь хамгийн сайн сонголт. Гэвч тамхинаас гарч чаддаггүй нь хорт хавдар, зүрх судасны өвчин тусах эрсдэлд хүргэдэг.

Монгол Улсад 15-аас дээш нас буюу нийт насанд хүрэгчдийн 27.6 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа байдаг. Өдөр бүр 3000 гаруй хүүхэд, 468 мянган насанд хүрэгчид тамхи хэрэглэж байгаа нь тамхинаас үүдэлтэй эдийн засгийн өндөр хохиролд хүргэдэг. Улмаар жилд 435 тэрбум төгрөгийн хохирол учирдаг байна. Түүнчлэн тамхинаас үүдэлтэй өвчний улмаас жил бүр 4100 гаруй хүн нас барж буй. Өөрөөр хэлбэл эрт нас баралт, өвчлөлд хүргэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зардлыг нэмэгдүүлдэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэргэдэх Хавдар судлалын олон улсын агентлаг (IARC) тамхины тухай тайландаа тамхинаас үүдэлтэй өвчний гол шалтгаан нь никотин биш харин шаталт гэдгийг онцолжээ.

Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис агуулагддаг бөгөөд цианид устөрөгч, нүүрстөрөгчийн дутуу исэл, аммиак зэрэг 250-иас доошгүй хортой бодис багтдаг.

Тамхи татах-тамхи шатааж, утаагаар амьсгалах нь уушгинд хүргэж, бие махбодид тархдаг. Эдгээр хорт бодисуудад удаан хугацаагаар өртөх нь хорт хавдар, зүрхний өвчин, эмфизем болон бусад ноцтой өвчлөлт хүргэж, цаашлаад үхэлд хүргэдэг.

Тиймээс тамхины хор хөнөөлийг бууруулахын тулд өндөр никотинтой янжуур тамхинаас татгалзах явдал. Янжуураас татгалзаж өөр сонголт хийхийн нэг жишээ нь цахилгаан тамхи. 2014 оноос хойш Англи Улсын Нийгмийн эрүүл мэндийн агентлаг нь Их Британийн засгийн газарт зөвлөмж удирдамж өгөх үүднээс цахим тамхины талаарх нотлох баримт болгон туршилтаар тогтмол үнэлгээ хийж иржээ.

Тус байгууллагын 2015 оны онцлох тайланд "Тооцоолсноор цахилгаан тамхи нь хүний эрүүл мэндэд янжуур тамхинаас 95 хувиар бага хор хөнөөлтэй байдаг. Янжуур тамхинаас гарах хүсэлтэй хүнд тусалдаг болохыг тогтоолоо" гэж дүгнэсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2022 15:00

Тамхи 5 нар хорооно... гэж үнэн шүү

Зочин
Зочин
4 сар 8, 2022 15:01

Тамхиа хаях хэрэгтэй, бүр чадахгүй бол vipe хэрэглэ

Зочин
Зочин
4 сар 8, 2022 15:05

Пөөх, хүүхдүүдийн тоо ямар аймшигтай юм бэ

Зочин
Зочин
4 сар 8, 2022 15:07

энэ яг зөв байна аа

Зочин
Зочин
4 сар 8, 2022 15:07

угаасаа ойлгомжтой, б�##�иар утаат тамхиндаа юундаа хорогддог байна аа

мооцо
мооцо
4 сар 8, 2022 15:08

гэхдээ ер нь утаатай тамхи татаж байхаар электроныг татсан нь дээр бдымөө. Утаагүй, уур гарна. Хагмийн гол нь утаат тамхийг бодвол бохь энэ тэр гэсэн юм бхгү амаршт

Зочин
Зочин
4 сар 8, 2022 15:11

Утаа байгуулж явахаар татг�##�зах нь зөв ш дээ, эрүүл мэндээ бод

Зочин
Зочин
4 сар 8, 2022 17:41

Пөөх, хүүхдүүдийн тоо ямар аймшигтай юм бэ. Тамхиа хаяаачэээ. Чадахгүй бол цахилгаан тамхи хэрэглээд, хүүхдүүдийнхээ хэрэглээнд хян�##�т тавь

Холбоотой мэдээ

Back to top button