УЛС ТӨР

Хуулийн заалт: Г.Амартүвшин гишүүн УЕП-ын саналаар түдгэлзэнэ

Амралтын өдрөөр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, Хөгжлийн банканд холбогдох асуудлаар хуулийн байгууллагад шалгуулах санал гаргалаа.

Гэвч, гишүүн сошиал хуудастаа нэг ийм мэдэгдэл гаргаад л, бүрэн эрхээсээ түдгэлзчихнэ гэж үгүй. Энэ чухал үйл явц хэрхэн явагдахыг хуульд яаж заасан байдагтай танилцъя.

НЭГ: Түдгэлзүүлэх саналыг ганцхан Улсын ерөнхий прокурор гаргана

УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заасан байна. Харин бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудал яригдах хоёр үндсэн нөхцөл бий гэж заасан нь 9.1, 9.2-т байна. Аль алинд нь “өөрийн хүсэлтээр” гэсэн үг байхгүй бөгөөд Улсын ерөнхий прокурор эхэлж санал оруулахаар байна.

Түүнчлэн, тухайн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаан нөхцөл арилсны дараа мөн л УЕП мэдээлэл өгсний үндсэн дээр, бүрэн эрхийг нь сэргээх ёстой.

ХУУЛИЙН ЗААЛТ:

9.1.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ:

9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан;

9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан.

Өөрөөр хэлбэл УЕП санал оруулсан нөхцөлд эл асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэдэг байна.

ХОЁР: Өөрийн хүсэлтээр бүрэн эрхээ хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно

Харин тус хуулийн 10 дугаар зүйлд, “УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох” гэсэн хэсэгт “өөрийн хүсэлтээр” гэсэн үг бий. Тодруулбал:

  1. Ерөнхийлөгчөөр сонгогдсон
  2. Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн
  3. Хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж УИХ үзсэн
  4. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн
  5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг энэ хуулийн 7.2-т заасан тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн
  6. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон
  7. Нас барсан тохиолдолд тус тус гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болдог байна.

Энд, 9 дүгээр хэсэгт заасны дагуу бүрэн эрхийг нь дахин сэргээх тухай агуулга байхгүй байгаа нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг “Түдгэлзүүлэх” болон “Хугацаанаас нь өмнө дуусгавар болгох” хоёр өөр ойлголт гэдэг нь харагдаж байна.

АСУУЛТ: Түдгэлзэх үү, хугацаанаасаа өмнө дуусгавар болгуулах уу

Иймд, УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн гаргасан санал нь дээрх хоёр ойлголтын алинд хамаарах нь асуулт болж буй. Түүний мэдэгдлээс: Бүрэн эрхээ түр түдгэлзүүлж байгаад, хуулийн байгууллагад шалгуулчхаад, эргээд бүрэн эрхээ сэргээнэ гэж үзсэн логик харагдаж байгаа.

Гэтэл, зөвхөн УЕП-оос хүсэлт өгсний үндсэн дээр л УИХ-ын гишүүний бүрэн эрх түр хугацаанд түдгэлздэг байна. Харин өөрийн хүсэлтээр санал гаргасан бол үүнд “Түр” гэдэг ойлголт байхгүй, харин нэг мөр бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болно гэж харагдаж байгаа юм.

Иймд эцсийн дүндээ, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хуулийн байгууллагад шалгуулахын тулд түдгэлзэхэд нь Улсын ерөнхий прокурор заавал санал өгнө. Эсвэл тэр 2024 оноос өмнө нэг мөр эгүүлэн татагдах хүсэлтээ өгсөн гэж ойлгогдож болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
4 сар 11, 2022 07:58

Procuror byren erkhiig n' tydgeljyylekhiig medchikheed uuruu muuruu gej soluorch bgaa um bna l daa. Byyr neg archaagyi tee. Iim muu yumandaa l sain um daa.

Зочин
Зочин
4 сар 11, 2022 08:01

МУУ ЛУЙВАРЧИД ӨРГӨМӨЛ ЛУЙВАРЧИД УЛСЫН ЕРӨНХИЙ ХУЛГАЙЧ-ПРОКУРОР НАР ХААЦАЙЛЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙВ ОДОО ДАРХАНЫ ДАМДИННЯМ, АРААС НЬ МУУ ХУЛХИ НОВШИЙН ХАССУУРИЙН ГАХНУЯГ ӨӨРСДӨӨ НҮДНИЙ БУЛАЙ БОЛОХГҮЙ Л БОЛ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин
4 сар 11, 2022 09:32

худлаа попроод байх юмаа

Зочин
Зочин
4 сар 11, 2022 09:57

Уг нь ТИЙМ . МАН - ынхны л тэжээгчдээ хамга�##�ах гэсэн ядруухан оролдлогуудын нэг . УЕП - ыг л тойглох юм байгаа биз дээ , болохгүй бол УИХ гүрийнэ ...

Холбоотой мэдээ

Back to top button