
Оросын цэргүүд Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлсний улмаас 183 хүүхэд амиа алдаж, 342 хүүхэд шархадсан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Урьдчилсан мөрдөн байцаалтын нэгдсэн бүртгэл, бусад эх сурвалжийн мэдээлэлд ийнхүү дурджээ.

Дээрх тоо бол 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдрийн 08:00 /Монголын цагаар 13:00/ цагийн байдлаарх тоон мэдээ аж. Украины хотуудад эзлэн түрэмгийлэгч хүчнийхэн идэвхтэй тулалдаж байгаа тул амиа алдаж, шархадсан хүүхдүүдийн бодит тоог тогтоох боломжгүй гэдгийг эх сурвалж онцоллоо.
Эх сурвалж: Ukrinform
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Донбассын хүүхдүүд!!! нацист украины хүүхдүүд биш л дэ!!
Ум мани бад мэ хум!!!