УЛС ТӨР

Айдастай ч бүлгийн кноптоо найдаж буй АРМИ

Улсын Ерөнхий Прокурорын зүгээс УИХ-ын нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт оруулна гэх мэдээлэл бий. Улс төрийн хүрээнд, нийт 12 УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах талаар яригдаж байгаа ч энэ нь шууд нотломжгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "УЕП түдгэлзүүлэн шалгах гишүүдийнхээ нэрийг хурдан оруулж ир. Үүнийг хамтдаа шахацгаая" гэж залуусын тайван жагсаалын үеэр хэлсэн нь анхаарал татсан юм. Өөрөөр хэлбэл, эрх баригч намын даргын зүгээс "болохгүй" түүхтэй гишүүдээ түдгэлзүүлэн шалгах хүсэлтэй байгаа гэсэн үг юм.

Өнөөдөр УИХ-аас яг хэн хэнийг ямар хэрэгт хамруулан, түдгэлзүүлэхээр яригдаж байгааг онцолж байна.

А.Адъяасүрэн, Б.Бейсен нарт авлигын хэргээр яллах тогтоол үйлджээ

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь өөрийн компанидаа тээврийн хэрэгслийн С зөвшөөрөл авахын тулд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэрэгт холбогддог. Түүнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн ч танилцахгүйгээр, УИХ-ын бүрэн эрхээр халхавчлан хугацаа авч буй.

Б.Бейсен гишүүн нь Баян-Өлгий аймагт иргэдийг группт оруулах нэрээр бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон хэрэгт холбогддог. Түүнийг 49 хүний хамт АТГ-аас мөн яллагдагчаар татан шалгасан бөгөөд Б.Бейсен нарт тусад нь яллах тогтоол үйлдэн, шүүхэд шилжүүлэхээр болсон гэх мэдээлэл бий.

Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарыг ХБ-ны хэрэгт татах агуулга

Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгана гэх мэдээлэл бий. Гол шалтгаан нь, тэднийг засаг барьж байх үед Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Д.Батбаяр нарын үед хамгийн муу, чанаргүй зээлүүд гарсан түүхтэй.

33 тэрбумын гурван гишүүнийг яллагдагчаар татах уу

Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авч, сонгуулийн зардлаа босгосон гэгддэг Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарыг түдгэлзүүлэн шалгах асуудал нэлээд эртнээс яригдсан. Тэдний хувьд "Энгийн иргэн байхдаа авсан зээл" гэсэн тайлбарыг өгч буй. Г.Амартүвшин гишүүний хувьд бүрэн эрхээс түдгэлзэх боломжгүй байдлаар мэдэгдэл хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.

С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар айдастай явна

УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудал яригдаж эхлэнгүүт Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон гишүүд битүү айдаст автсан. Прокуророос хүсэлт орж ирсэн тохиолдолд УИХ-ын гишүүдээ найрч, кнопоор өршөөгдөх боломжтой. Тэдний хувьд энэ боломж дээрээ ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.

Жагсаалтаас Г.Занданшатар, Ж.Мөнхбат тэргүүтэй гишүүд чимээгүй сугарав

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдэд нөлөөлсөн байж болох улс төрчдөөс хэд хэдэн хүн нэр цэвэр сугарчхаад байгаа. Тухайлахад, Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу нь Ж.Мөнхбат гишүүний ангийнх нь хүүхэд. Тэд Т.Бадамжунайгаар дамжиж Архангайнхан агуулгаар хамаг том зээлүүдэд нөлөөлсөн гэх логик харагддаг. Гэвчиг Ж.Мөнхбат гишүүн ангийнх нь найз саатуулагдчхаад байхад ч чимээгүй бүгэж байгаа юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Баянхонгорын гаралтай нэг компанитай нэр холбогдсон ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэх утгаар "бухаад" өөрөө чимээгүй үлдсэн. Түүний томилгоотой хүмүүс ч Хөгжлийн банканд өндөр албан тушаал хашиж байсан. Эдүгээ Хөгжлийн банкны асуудлаар хариуцлага ярьж суугаа хамгийн зохимжгүй дүрүүдийн нэг нь яах аргагүй Г.Занданшатар билээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгдийг нь ш�##�га

Zochin
Zochin

Бүгдийг нь ш�##�га. Бүгдээрэнд нь хариуцлага тооц.

Зочин
Зочин

Гишүүн байхдаа авсан бол найраа байхгүй шүү,гишүүн болоогүй байхдаа авсан бол ямар юмных нь нөлөөлөл байх вээ дээ хариуцлага тооцох ч боломж байхгүй биздээ

Зочин
Зочин

Эд нахыг ман хамга�##�аад үлдэнэ ээ

Зочин
Зочин

Avch uldeed uzehgui yu doo, ih l evgui l yumtai nuur tulah bh daa

иргэн
иргэн

Нам нэрээр Х�##�хавч хийсэн Хулгайч Луйварчид

Зочин
Зочин

Энэ 3н гишүүн чинь нэг хэсэг гайгүй хууль санаачилаад бие даасан үйл ажиллагаа явуулаад байсан биздээ нам нь хөгшчүүл нь з�##�уусынхаа амыг барих гэж ингээд байгаа харагдахийн шинэ гишүүд биздээ

zochin
zochin

Zaluu gishuudees iluu hogchin -guud n iluu nootoi shuu. Enhamgalan bngiil iim ymnd ordogch dandaa multarch ulddeg,

Зочин
Зочин

Гишүүн байхдаа аваагүй гэж тайлбарлаад байсан тийм юм бол юуг нь ш�##�гах гээд байгаа юм гишүүн байхдаа авсан нөхдүүдийг яагаад ш�##�гахгүй байна аа бүх гишүүдийг санхүүжүүлдэг сах�##� эрдэнэбилэгийн гишүүд сугараад үлдсэн байна шдэ

Зочин
Зочин

!!! Л У У Р О Ц Г О Г Й И Д Г Ү Б !! Л У У Л Й А З

Зочин
Зочин

Овоо гайгүй хэдэн з�##�уучууд гараад ирэнгүүт намнаад эхэлхэнэ дээ хуучин бугшсан нөгөө гол эзэд яагаад ард нь үлдээд байна

Зочин
Зочин

Ман намынхан өөрсдийнхөө тойргоос өрсөлдөгчөө замаасаа �######�уулж 2024 онд нэр дэвшигч хүндээ тойрог өгөх гэж цэвэр хүмүүсээ нэр хүндийг нь унагах гэж үзэж байгаа юм байна даа

нөхөр
нөхөр

Дан�##�здаг Мөнхбат гуай авгайнхаа компанид том дүнтэй зээл авч бас хажуугаар нь орон байраа томруулж юм юм л хийж амжуулсан бас цавчихаа ч мартаагүй биз. Нэр нүүр олохдоо гаргуун гэх юм билээ. Мөнгөндөө сагсайсан энэ нөхөр эцэс сүүлдээ эхнэртээ гар хүрсэн муу муухай, ёс зүйгүй хүн гэдгээ харуулсан.

Зочин
Зочин

Бизнёсийн зээл аваад,хүүгээ хугацаандаа төлөөд зориул�##�тын журмаар нь ашиглаж байгаа бол буруу юм юу байхав авдаг л зээл,зээл авдаггүй компани гэж дэлхийд байтугай монголд ч байхгүй,ковидтой холбоотой эрсдэл гарсан бол төр харж үзэж болно,аан харин их хур�##�ын гишүүд байж байгаад �##�бан туша�##�аа ашигласан бол шоронд нь явуул,гишүүн болоогүй байхдаа авсан зээл бол ямарч хамаагүй санагдахийн ,д�##�имдуулаад 2024 оны сонгуулийн тойргийн сунгаан болоод байна

Нэр,төр
Нэр,төр

Тэр,энэ гээд яахав,АН, АРДЫН НАМ ,_с зээл авсан бүх хүмүүс бүгд л ш�##�гуураар нэр,төрөө цэвэрлээд авчих!!!!Тэгээд Монгол цаашаа өөр,өөрийнхөө замаар /улс эх орноо хөгжүүлээд / явцгаая!!!!???

Зочин
Зочин

zandkagaas busdiig n zad sha.lga

Зочин зөв
Зочин зөв

IIM XOG SHAARUUD ICHMEERDEE. GISHUUN BOLSON ZORILGO NI ENE BAINA L DAA. ERTONTSIIN BUZRUUD. MONGOLIIN PARLAMENTIIN GISHUUD GEED BAIGAA SHUU GUTAMSHIG

Зочин
Зочин

Энэ ч ардын намын ирээдүйн гол өрсөлдөгч нараа намнах ажиллагаа шиг л харагдаад байна уг нь энэ з�##�уучууд нь их л зөв улс шиг байдаг шдэ ,гол хүмүүс сумьяабазар,бямбацогт,занданшатар,мөнхбат нараа цаашина хийгээч

Холбоотой мэдээ

Back to top button