УЛС ТӨР

Тэд хэмнэе гэвэл: 5 тэрбумын хангамж, унаа, хоолны хөнгөлөлт

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэдээ хэмнэж гэж нэгэнтээ ам алдсан ч залуусын жагсаалын дараа хэмнэлтээ өөрөөсөө, өөрийн харьяа байгууллагуудаас эхлүүлэх болов. Энэ хүрээнд тэр бүх харьяа байгууллагуудынхаа дарга нарыг жийп унахыг хориглосон.

Харин УИХ-ын харьяан дахь төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийг судаллаа. Улмаар хэмнэж болох зардлуудыг онцолж бичив.

2022 оны төсвийг тодотгох үеэр энэ ерөнхийлөн захирагч нар төсвөөсөө хангамж, томилолт, хоолны хөнгөлөлтийн зардлуудаа танавал багадаа 5 тэрбум төгрөг хэмнэх боломжтой харагдаж байгаа юм.

Улсын их хурлын даргын хүрээнд:

  • Хангамж, бараа материалын зардал - 1.04 тэрбум
  • Томилолт, зочны зардал - 2.5 тэрбум
  • Бараа үйлчилгээний бусад зардал - 21.3 тэрбум
  • Улсын төсвөөс санхүүжих дүн - 68.7 тэрбум

Монгол Улсын Ерөнхий аудиторын хүрээнд:

  • Унаа, хоолны хөнгөлөлт - 872.5 сая
  • Хангамж, бараа материалын зардал - 271.5 сая
  • Бараа үйлчилгээний бусад зардал - 140.9 сая
  • Улсын төсвөөс санхүүжих дүн - 26.1 тэрбум

Авлигатай тэмцэх газрын даргын хүрээнд:

  • Унаа, хоолны хөнгөлөлт - 832.5 сая
  • Бараа үйлчилгээний бусад зардал - 759.6 сая
  • Улсын төсвөөс санхүүжих дүн - 34.02 тэрбум

Монголбанкны хүрээнд:

  • "Автомашин" утгатай 1.3 тэрбум
  • "Эд хогшил" утгатай 10.3 тэрбум
  • Хангамж, бараа материалын зардал - 1.2 тэрбум
  • Томилолт, зочны зардал - 1.8 тэрбум
  • Нийт зарлага - 43.1 тэрбум

Сонгуулийн ерөнхий хорооны даргын хүрээнд:

  • Унаа, хоолны хөнгөлөлт - 55.7 сая
  • Хангамж, бараа материалын зардал - 93.2 сая
  • Тээвэр, шатахуун - 56.5 сая
  • Томилолт, зочны зардал - 6.1 сая
  • Бараа үйлчилгээний бусад зардал - 7.5 тэрбум
  • Улсын төсвөөс санхүүжих дүн - 9 тэрбум

Төрийн албаны зөвлөлийн даргын хүрээнд:

  • Унаа хоолны хөнгөлөлт - 149.2 сая
  • Хангамж, бараа материалын зардал - 104.4 сая
  • Тээвэр, шатахуун - 65.2 сая
  • Томилолт, зочны зардал - 360 мянга
  • Бараа үйлчилгээний бусад зардал - 41.7 сая
  • Улсын төсвөөс санхүүжих дүн - 2.6 тэрбум

Үндэсний статистикийн хорооны даргын хүрээнд:

  • Унаа хоолны хөнгөлөлт - 310.3 сая
  • Хангамж, бараа материалын зардал - 33 сая
  • Тээвэр, шатахуун - 11.9 сая
  • Бараа, үйлчилгээний бусад зардал - 10 сая
  • Улсын төсвөөс санхүүжих дүн - 14.5 тэрбум

Дээрхийг нэгтгэвэл:

  • Унаа, хоолны хөнгөлөлт - 2.2 тэрбум
  • Тээвэр шатахуун - 133.6 сая
  • Томилолт, зочны зардал - 4.3 тэрбум
  • Хангамж, бараа материалын зардал - 2.7 тэрбум төгрөг болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 12, 2022 10:11

Ханг�##�ттай хэмээх боломж бий, өчнөөн саяын ц�##�ин авч байна хоол унаа утсаа ядаж хөнгуулхаа больчих л доо

Иргэн Занданшатар
Иргэн Занданшатар
4 сар 12, 2022 10:50

Аливаа юманд хэмжээ хязгаар бий .УИХ ажлаа огт хийхгүй байгаа шүү. Төрийн ажлын дампуур�##� УИХ- аас эхтэй.

Зочин
Зочин
4 сар 12, 2022 12:25

Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон бол 4-хөн жилийн хугацаанд өөрөө өвчлөхгүй. Өвчний азт авахгүй байх хэрэгтэй шүү дээ. Одоо харж байхад Занданшатар даргын хур�##� нээх үеийн мэдээллээр өдөр бүхэн 5-9 хүн өвчний акттай гэж байх юм. Их хурлын гишүүд элдэв ш�##�таг өвчин хэлэхгүй ажлаа л хийлдээ.

Холбоотой мэдээ

Back to top button