НийгмийнУЛС ТӨР

Ж.Мөнхбатыг сануулах нь: Хөгжлийн банкны асуудалд тэр ангийн найз Б.Чойжилжалбуугаараа ингэж холбогддог

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудалд улс төрийн хань хамаарал, хүч нөлөөллөө ашигласан үндэслэлээр хэд хэдэн УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэн, хуулийн байгууллагад шалгуулах нөхцөл үүсээд буй. Одоогоор Улсын ерөнхий прокуророос хүсэлт гаргаснаар энэ процесс өрнөж эхлэхээр байгаа юм.

Үүнд Хөгжлийн банкны асуудал анхлан мэдээлэгдсэнээс хойш нэр бүхий УИХ-ын гишүүд нэрлэгдэж байгаа ч Архангай аймгаас сонгогдсон Ж.Мөнхбат таг чиг. Уг нь тэр ёс зүйн хувьд шалгагдах ёстой гишүүдийн нэг.

ХАМААРЛУУД: Нэг нутаг, нэг ангийнхан, "Си Ин Ай" ХХК, "Жаргалант" хотхон...

Учир нь, Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар нэг нэг ангид суралцаж байв. Мөн Т.Бадамжунай хэмээх эрх мэдлийн хүчинд Архангайн гэдэг утгаар тэд хамтдаа "шадарлаж" явсан ч гэж улс төрийн хүрээнд мэдээлэгддэг.

Ж.Мөнхбат, Б.Чойжилжалбуу нарын хамаарал Улсын бүртгэлийн мэдээлэлд бий. Тухайлбал, 2019 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан "Си Эн Ай" ХХК-д тэд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байв. Харин сүүлийн хугацаанд тус компанийн бүртгэлээс өөрсдийн нэрийг хасуулжээ.

"Си Эн Ай" ХХК-д Б.Чойжилжалбуу, Ж.Мөнхбат нар хувьцаа эзэмшиж байсан нь.

Тэд мөн "Архангай аймгийн залуучууд оюутны төв" ХХК-д ч хамт хувьцаа эзэмшдэг гэдгээрээ холбогддог.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ХОМ-д "Архангай аймгийн залуучууд оюутны төв" ХХК мэдүүлэгдсэн байгаа нь.
"Архангай аймгийн залуучууд оюутны төв" ХХК-д Б.Чойжилжалбуу бүртгэлтэй байгаа нь.

Түүнчлэн, Б.Чойжилжалбуу нь өөрийн "Магсгранд" ХХК-аар Богдхан уулын Жаргалантын аманд "Жаргалант" хотхон барьсан байдаг. Харин тус хотхонд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат амьдардаг гэх. "Жаргалант" хотхон дахь хаягнаас тэр эхнэрээ зодсон гэх асуудалд холбогдож байлаа.

АСУУДЛААС СУГАРЧ ҮЛДСЭЭР БУЙГ САНУУЛАХ НЬ

Он цаг хугацаа сөхөхөд, Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүн болсноос хойш Б.Чойжилжалбуу Хөгжлийн банкны дэд захирлаар очсон. Б.Чойжилжалбуу өөрөө эрх мэдлээ урвуулан ашиглаж, компаниудад зээл олгосон асуудлаар өдөө саатуулагдаад буй.

Өөрөөр хэлбэл дээрх холбоо хамаарлууд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Хөгжлийн банкны зээл олголтод нөлөөлж байсан байж болзошгүй үндэслэлийг бий болгодог. Гэвч өдгөө найз нь саатуулагдаад байгаа ч Ж.Мөнхбат Хөгжлийн банкны асуудлаар аг жиг оргиж, "Улс төрийн хамааралтай" гэгдэж буй гишүүдийн нэрсээс сугарч үлдсээр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 14, 2022 11:19

Мөнхбат их өөдгүй хүн

Зочин
Зочин
4 сар 14, 2022 11:20

өдгөө найз нь саатуулагдаад байгаа ч Ж.Мөнхбат Хөгжлийн банкны асуудлаар аг жиг оргиж, "Улс төрийн хамаар�##�тай" гэгдэж буй гишүүдийн нэрсээс сугарч үлдсээр байгаа юм.

Зочин
Зочин
4 сар 14, 2022 11:28

Мөнхбат гэж новш ч амны хэмжээгээр л

Зочин
Зочин
4 сар 14, 2022 11:44

Үнэнд гүйцэгдэнээ. Цаг хугацааны асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button