УЛС ТӨР
Б.Энхбаяр гишүүн тендерийн тухай хуульд санал өгөхөөс татгалзлаа
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Яг одоо тус хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн гурав, дэмжээгүй гурван УИХ-ын гишүүн үг хэлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өмнөх хулгайгаа ил болгоогүй байж, ганц өгүүлбэрээр хулгай хийх ийм боломж олгож таарахгүй гэж үзэж байна. Иймд би санал хураалтад оролцохоос татгазаж байна" гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм шударга хүнийг л их хурлын гишүүнээр сонгомоор байна. Одоогийн энэ их хур�##�д Энхбаяраас өөр ийм хзн харагдахгүй байна шүү.