УЛС ТӨР

Сүүлийн гурван жилд: УИХ, ЕТГ-ын төсөв эрс нэмэгдэж, ЗГ-ынх буурчээ

Өнгөрсөн долоо хоногт залуус үнийн өсөлтийн эсрэг жагсаал хийж, эрх баригчдыг "өөрсдөө хэмнэ" гэж уриалснаас хойш 2022 оны төсөвт тодотгол хийх асуудал сөхөгдсөн.

Одооогоор УИХ-ын дарга Г.Занданшатар харъяа байгууллагуудынхаа дарга нарыг "Ланд-200", "Ланд-570" автомашин унахыг хориглоод буй.

Тэгвэл, сүүлийн гурван жил дэх Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хүрээнд баталсан төсвийг харьцуулж үзлээ. Өөрөөр хэлбэл, цар тахлын үе таарсан өнгөрсөн гурван жилд энэ гурван бүтцийн зарлага хэр өсөж, хэр нэмэгдсэнийг үүнээс анзаарах боломжтой юм.

Үүнээс харахад, Ерөнхийлөгчийн зардал эрс нэмэгдсэн, УИХ-ынх мөн нэмж батлагдсан зүй тогтолтой байна. Харин Засгийн газрын зардал тогтмол буюу буурсан шинжтэй байгаа юм.

  • 2022 он - 22.4 тэрбум
  • 2021 он - 10 тэрбум
  • 2020 он - 6.4 тэрбум

2020 оноос хойш 3.5 дахин нэмэгджээ.

  • 2022 он - 68.7 тэрбум
  • 2021 он - 61.9 тэрбум
  • 2020 он - 46.8 тэрбум

2020 оноос хойш 1.46 дахин нэмэгджээ.

  • 2022 он - 11.5 их наяд
  • 2021 он - 12.7 их наяд
  • 2020 он - 11.5 их наяд

2020 оноос хойш өөрчлөгдөөгүй, 2021 оноос хойш буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин tiim shuu
Зочин tiim shuu
4 сар 15, 2022 12:18

хүрэлсүх юу ч хийхгүй байж төсвөө 3 дахин нэмэгдүүлжээ. ийм л үхээрийн амьтан шүүдээ.

Zochin
Zochin
4 сар 15, 2022 12:26

За ягш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button