ДЭЛХИЙНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Их Британи ОХУ-ын хоригийн эсрэг Европ руу байгалийн хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ

Их Британи Европ руу байгалийн хий нийлүүлэх транзит бүс нутаг болох гэж оролдож байна хэмээн “National Grid” эрчим хүчний компани мэдээллээ. Украины нөхцөл байдалтай уялдаад АНУ болон Барууныхан ОХУ-ын эсрэг янз бүрийн хатуу хориг тогтоосны дотор байгалийн хий багтаж байгаа юм.

Тиймээс, Оросын байгалийн хийн нийлүүлэлт эрс багасч байгаа энэ цаг үед агуулахуудынхаа нөөцийг өвлийн хүйтэн болохоос өмнө дүүргэхийн тулд Их Британиас Европыг чиглэсэн байгалийн хийн нийлүүлэлтийн урсгал буюу хийн экспорт эрс нэмэгдэнэ гэж тус компани таамаглаж байна.

2022 оны зун байгалийн хийн экспортын өсөлтийн хэлэлцээрийг Европын үнэ ханшид үндэслэн тогтоохоор зэхэж байгаа аж.

“Зуны улиралд Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн талаар тодорхойгүй нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа. Иймд Европ нийлүүлэлтээ нөхөхийн тулд Их Британийн зах зээл болон холбогч хоолойнуудаар LNG буюу байгалийн шингэрүүлсэн хийдээ найдах шаардлагатай болж магадгүй” хэмээн “The Telegraph” суваг “National Grid”-ийн нийтлэлээс эш болгон мэдээллээ. “National Grid” бол Их Британи дахь гол хийн хоолойг эзэмшдэг эрчим хүчний томоохон компани.

Энэ зуны хувьд Европ руу экспортлох байгалийн хийн хэмжээ 5.1 тэрбум шоо метр болно гэж тус компанийн шинжээчид дүгнэжээ. Яг одоогийн байдлаар Европчууд байгалийн хийн 40 орчим хувийг хатуу хоригтоо оруулчихаад байгаа, “үзэн ядаад” байгаа Оросоос хий дамжуулах хоолойгоороо авч, өдөр тутамдаа хэрэглэж байгаа юм.

Эх сурвалж: Financial Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button