
"Ямар аймшигтай нийгэм болчхов оо", "Хүний санаанд оромгүй хэргүүд гарсаар л байна, яана аа" гэж олон нийтээрээ халаглах нь байсхийгээд тохиолддог үзэгдэл болоод удав. Үнэхээр ч насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх, хүний амь насанд хохирол учруулахаас эхлээд амиа егүүтгэх хүртэл зүй бус хэргүүд байн байн мэдээлэгдэж байгаа.
Гэвч ямар ч шийдэл, гарц гаргалгаа хайдаггүй, шаарддаггүй өнгөрдөг сэдэв нь энэ. Өөрөөр хэлбэл хүний хөгжлийн асуудал. Хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой, элдэв хүчирхийллийн өдөөлтөөс ангид амьдрах тэр орчин нөхцөл бүрдээгүй байгаатай холбоотой гэдгийг хөндөж дуугардаг нь цөөн. Харин хүн рүү, дүр лүү нь чичилнэ. "Тэр аймшигтай хэрэгтэн", "Тэр хүчирхийлэгч" гэж л цоллоно уу гэхээс тэднийг ийм үйлдэл хийхээс өөр аргагүй байдал руу түлхсээр буй нийгмийн орчин байгааг хөндөж ярьдаггүй.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилд улс төрчид материаллаг хөгжлийг хөгжилд тооцож, иргэддээ ийм агуулгаар суртал ухуулга хийж ирсний дүн гэж харж болохоор. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат "Энд тэндгүй автомашин давхилдаад, хөгжил иржээ" гэж дуу алдаж байсан гэдэг. Гэтэл тэр үеэс эрчүүдийн нийгмийн оролцоо багасаж, эр хүний мэдрэмжүүдээ ил гаргаж чадахгүй бачуурах, улмаар ойр тойрны хүрээлэлдээ хүчирхийлэл үйлдэх нөхцөл бий болсон билээ.
Хүний хөгжил гэдэг л хөгжил гэдгийг улс төрчид одооноос анхаараасай. Хүний хөгжил гэдэг нь сэтгэл зүйн хөгжил. Аливаа асуудалд сэтгэлийн тэнхээтэй ханддаг, давж гардаг, алсуур уужуу хардаг, сэтгэл зүйн элдэв асуудлаа ялгаж таньдаг байх тухай асуудал. Хүн ингэж хөгжөөгүй бол хэчнээн өндөр барилга, урт зам бариад тэр гоёмсог орчинд хүчирхийлэл үйлдэгдсээр, амиа хорлолтууд гарсаар байна гэлтэй.
Улс төрчдийн дараагийн 30 жилийн слоган зам, байшин барилга биш хүний хөгжил байгаасай. Хүний сэтгэл зүйн асуудлыг чухалчилдаг байгаасай. Энэ чиглэлд мөрийн хөтөлбөр боловсруулдаг болоосой.
Харин иргэд нийгэмд аливаа сэтгэл сэртхийлгэм хэрэг мэдээлэгдэх бүрд, тухайн хүний амьдралыг хүндэтгэж үздэг байгаасай. Хэн ч алуурчин болж төрдөггүйг санаасай. Материаллаг амьдралыг шүтсэн, сэтгэл зүйн боловсролыг орхигдуулсан 30 жилийн "бүтээгдэхүүн"-үүд нийгмийн хүнд цаг үеүдэд тэсэрсээр байх логиктой. Иймд нөгөө талдаа нийгмээрээ нэгнийг "Алуурчин" гэж цоллохоос илүү, дэргэдэх хүнийхээ сэтгэл зүйд анхаардаг, хайрын агуулгаар ханддаг байгаасай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зөв бичжээ
Үнэхээр л улсийн нийслэлд том шилэн байшин нэмэгдсэнээс биш хүний оюун санаа, сэтгэл зүйд хөгжил ирсэнгүй
Маш үнэн. Алт, нүүрсээ ухаад мөнгө олж л байв�##� хөгжил гэж ойлгоод 2050 он хүртэл ингэж "хөгжинө" гэнэ.
Хүний хайр энэрэл нийгүүлсэл, ёс суртахуун л жинхэнэ хөгжил байдгийг ойлгоосой.
Америкийн хийсгэвэр сэтгэлгээтэй болсны гай ажил хийсэн ч шоовуу маягаар хийдэг учраас сэтгэлгээ хоосорсон бна шүү худлаа инээнэ долигонуур зантай болж бна төрийн �##�бан хаагч нар нь ажлаа мэдэхгүй авгай нар нь будм�##� эрчүүд нь хүүхэмсэг хов жив ярьдаг ийм нийгэм болж бна даа хөдөөгийн мангар харууд нь архи ууж сагсуур0ахаас өөр юмгүй авгай нар н нэг том хөмсөг хийлгэсэн ганц 2 хүнээр м�##�аа хариуцуулаад өөрийгөө баян авгай гээд бодсон ийм нийгэмд байгуулсан бна ан ын хүсэж бгаа нийгэм хүн шулна худ�##� ярина бичээд байв�##� их л бна дах
маш зөв өнцөг хөнджээ. баярл�##�аа
Өмнөх 70 жил марксист матeри�##�ист онолоор явсан, сүүлийн 30 капит�##�ист матeри�##�измаар явлаа. Сүүлийн 100 жил сүнсгүй сэтгэлгүй робот хүмүүсийг бэлдлээ
Setgel zuin uurchlultuud ni gaj dontoi bolsnoor ilerne.......gaj dong zub gejxaraad exlej bgaa uym.....bh estoi zuil gej zubdhuuruud l......
1990 -ээд оны эхээр "М�##�аа м�##�лахаа Марксизмаар за�##�гахгүй" гэсэн үг гараад тэрнийг нь хэсэг харанхуйчуул мэргэн үг болгож явсан. Марксизмд м�##� м�##�лахыг заасан ганц ч зүйл уг нь байхгүй, байх ч аргагүй л дээ, уг нь. Түүнтэй яг адил юм биччихэж. Матери�##�изм бол оршин буй нийгэм, ахуй нь хүний ухамсрыг төлөвшүүлдэг гэж номлодог сурга�##�ь. Харанхуй мунхаг нь олон бөгөөд оройлдог газар харанхуй үйл улам дэлгэрнэ гэсэн л үг шүү дээ.