АН-ын тав эвлэх гээд эвдрэлцэж, МАН-ынхан дайснаа дарж, дархан цолоо мандуулсан ТҮҮХ

“Та нар ганц ганцаар салбал нижгээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Хэрэв эв эеэ нэгтгэвэл багласан таван сум мэт бэх болж хэнд ч хялбар дийлэгдэхгүй” хэмээн Алунгуа эхийн таван хөвүүндээ захисантай адил 2017 онд АН-ын дарга З.Энхболд намын даргад нэр дэвшигч нарт багцалсан сум бэлэглэж байсан нь саяхан мэт.
Зураг нь түүх болон үлджээ. Гэтэл энэ таван сум Алунгоо эхийн сургуулиас эсрэг зүг одож, тарж бутарцгаасан түүхтэй. Өдгөө тэдний улс төрийн карьер, нэр хүнд хаана явна вэ. Нэгэн цагт мандан бадарч, АН-ын даргад нэр дэвшиж явсан, намын лидерүүдийн карьер өдгөө хэрхэн унасан бэ.
-АН-ЫН СУМ ШИГ ТАВ ЭВЛЭХ ГЭЭД ЭВДРЭЛЦСЭН-
Н.АЛТАНХУЯГ: Нэгэн цагт Ерөнхий сайд, АН-ын дарга явсан Н.Алтанхуяг намаасаа хөөгдөж, дараа нь бие даан нэр дэвшиж УИХ-д суудал авсан. Улмаар цаг хугацааны эрхээр буцаад АН-ын хэдхэн нөхөдтэйгээ нийлсэн ч түүнийг нь бүлгийн дарга Д.Ганбат тэргүүтэн хүлээн зөвшөөрдөггүй. Сүүлдээ Хөгжлийн банкны зээлийн асуудлаар прокуророос ялагдагчаар татан шалгаж байх жишээтэй. Ерөнхийдөө түүний мандан бадрал дуусаж, карьерын уналтын үедээ явж буй гэж хэлж болно.
Ж.БАТЗАНДАН: АН-ын поп улс төрчдийн нэг мөнөөс мөн байв. Гэвч мөн л намаасаа хөөгдөж, гомдсондоо журмын нөхөр Л.Болдтойгоо нийлж ШИНЭ намыг байгуулсан. Гэвч хэдэн жилийн хөдөлмөр,намаа босгох гэсэн зүтгэлийг нь ард түмэн үнэлэхгүйгээр 2020 оны сонгуулиар өөрсдийг нь ч унагаад явуулсан. Гишүүн болж чадаагүй тэрбээр Австрали улсад элчингийн зөвлөхөөр ажиллаж байгаад дөнгөж саяхан эх орондоо ирсэн сураг бий. Түүний хувьд карьерын зогсолтод орж, ном бичдэг нэгэн болсон гэх.
Д.ЭРДЭНЭБАТ: Цагтаа цалгиж, хүчирхэг АН-ын лидер явсан билээ тэрбээр. 2016-2020 оны УИХ дахь АН-ын бүлгийн дарга хийж, намын бүлгээ арай чүү нэгтгэж, тогтоон барьж байсан. Эцэстээ УИХ-ын 2020 оны сонгуульд унаад сураг тасарсан. Дараа нь хариуцлагатай ажил албан тушаалыг хашиж байхдаа “Кью Эс Си” ХХК-нд давуу байдал олгож, мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн гэх хэргээр ял сонссон юм.
С.ЭРДЭНЭ: АН-ын дарга явж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг маш сайн зангидаж, Х.Баттулгыг ялуулж явсан удирдагч тэр мөн. Гэвч өдгөө Х.Баттулгыг ялуулсандаа толгойгоо шааж, АН-аа хоёр, гурван толгойтой мангас мэт болгочихоод байгаа хор хутгагч болчихсон сууж буй. Олон нийт, АН-ын гишүүд дэмжигчдийн харж байгаагаар С.Эрдэнэ хамгийн муу хүн болчихоод байгаа. Түүний карьерийн төгсгөл ирсэн гэж хэлж болно.
Лу.ГАНТӨМӨР: бол Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2012 онд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд хийж байсан АН-ын бас л нэг лидер. Боловсрол, мэдлэг өндөр нэгэн. Гэтэл 2016 оны сонгуульд ялагдсан үесээс нам жим болж, ажиглагчийн байр сууринаас аливаад ханддаг болсон. Харин ойрын үед АН-ын даргын маргааны асуудлаар гарч ирж дуу хоолойгоо хүргэж, Х.Баттулга талд нь үйлчилдэг болоод буй жирийн л нэг АН-ын гишүүн.
-МАН-ЫНХАН ДАЙСНАА ДАРААД ДАРХАН ЦОЛОО МАНДУУЛЖЭЭ-
Тэгвэл МАН-ын гишүүд болох Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар АН-д гомдсон поп улс төрч болох Ж.Батзандан, Л.Болд нарыг багтаа нэгтгэн, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг шаардан хөх өвлөөр жагсаал зохион байгуулж байсан нь мөн л саяхан мэт санагдаж байна. Бас л түүхэн тав. Тодруулбал, 2019 оны нэгдүгээр сард эл процесс өрнөж, тэд ч санасандаа хүрч М.Энхболдыг зайлуулж чадсан. Тухайн үед тэд ямар ч албан тушаал амласан очихгүй хэмээж байсан ч гуравхан жилийн дараа тэд хэн болсон нь бидний нүдний өмнө илхэн байгаа билээ.
УИХ-ын гишүүн байсан Х.Нямбаатар ХЗДХ-ийн яамыг толгойлоод явна. Л.Оюун-Эрдэнэ ч бүр ч том бялуунд хүрч, улс орныг захирах, төрийн гурван өндөрлөгийн нэг, Ерөнхий сайд болчихоод сууж байна. ШӨХТГ-аас УИХ-ын гишүүн болж аз од нь гүйж байсан Т.Аюурсайхан УИХ-ын дэд даргын алба хашиж явна.
Харин Ж.Батзандан, Л.Болд хоёрын хувьд тэднийг дагаж гүйснийхээ ачаар бага ч гэсэн бялуу хүртэцгээсэн. Л.Болд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдоод сураг тасарсан бол Ж.Батзандан Австрали улсад элчингийн зөвлөхөөр ажиллаж байгаад дөнгөж саяхан эх орондоо ирээд байна.
Эндээс харьцуулж харвал АН-ынхан эвлэх гээд бүгд эвдрэлцжээ. Харин МАН-ынхан эвлэсэн шиг эвлэж, дайснаа дараад дархан цолоо мандуулаад, бүгд албан тушаалтай амар жимэр сууцгааж буй нь энэ болой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүгд �##�бан туша�##�ын бялуу авч ан мангарууд хэрэлдээд тарсан
АН-ынхан эвлэх гээд бүгд эвдрэлцжээ. Харин МАН-ынхан эвлэсэн шиг эвлэж, дайснаа дараад дархан цолоо мандуулаад, бүгд �##�бан туша�##�тай амар жимэр сууцгааж буй
YAMAR ch alban tushaal amlassn abahgui gesen xumuus ..odoo icheed alban tushaslaa uguuch..esbel daxiad l xudlaa amlaad uynd ch xurch bno gej nodood bgaa uy....
НЭЭРЭЭ БАГАНУУРЫН ЗАСАГ НОЁН БАЙСАН АН н ГЕНЕСЕК БАЙСАН ДАНХАР ТОЛГОЙТ ЧОРОНД ЧААЦАН ЮМ УУ? ЭРГЭЛТ ОРУУЛААЧ БАС Л ИХ ЧАГ ПАГ ДУУГАРДАГ ДАНХАР ТОЛГОЙТ БАЙЛАА. МАН н МАШ ТОМ ГАВЬЯА БОЛ МАНЖ ГҮРНИЙ БОДЛОГООР ХООРОНД ЯС ХАЯЖ АЛАЛЦУУЛААД ОДОО АН МААНЬ АРВАН ТАВАН ТОЛГОЙТОЙ АТГААЛЖИН ХАР МАНГАС БОЛЧИХООД ЦУХУЙСАН БОЛГОНЫГ БАРЬЖ ИДЭЭД ШҮД НЬ БАТТУЛГАД ХЭЛ НЬ ЭРДЭНЭЭД ЗАЛГИУР НЬ ХААНА Ч ЯВАА ЮМ ХА ХА ИЙНХҮҮ АХ НАМЫХАА ШУРГУУНД ОРСОН ХӨӨРХИЙ НУСАН ТАГЛААНУУД ЮУН ДАРААГИЙН СОНГУУЛЬ ОДООХОН АМЬ ТАВИХ ДЭЭРЭЭ ТУЛААД БАЙНА. ХОРТ ХАВДРЫН ЭЦСИЙН ШАТАНДАА ОРСОН ХӨӨРХИЙ БАЦААНУУД БАТТУЛГЫГ ДАГАЖ НАМИРАХ УУ? ЭРДЭНЭЭГ ДАГАЖ НАМИРАХ УУ? УЧРАА ОЛОХООН БАЙГААД АЛУУРЧДАД БҮСЛЭГДСЭН ЗЭЭРИЙН СҮРЭГ АЯТАЙ БОЛЛОО ДОО ХӨӨРХИЙ ЗА НӨХӨДӨӨ НЭР ТӨРӨХӨД ЦААСАН ДЭЭР ТӨГСӨХӨД ЧУЛУУН ДЭЭР БИЧИГДЭНЭЭ ГЭЖ БИ ХЭЛЛЭЭ ШҮҮ НАМАА ТАРААГААД ӨӨРСДӨӨ МАН ХУЛМАСТАЙ СУГАНД ЭХЭР ТАТАН ЧААГААРАЙ