УЛС ТӨР
НДШ-ийн 50 хувийг буцаан олгох асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар тогтов.
- Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Нийгийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
- 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулж Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл,
- Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төсөл,
- Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон бусад дагалдах хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.