Нийгмийн

Халхгол сумын 560000 орчим га талбай түймэрт өртжээ

Засгийн газрын хуралдаанаар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, байгаль хамгаалагч нарын хариуцлагыг өндөржүүлэх, ард иргэдэд хүргэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол явуулахыг Монгол Улсын Шадар сайд, БОАЖ-ын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.

2022-04-20-ны өдрийн 07 цагийн байдлаар Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан түймэр цурманд, Дорнод аймгийн Халхгол сум, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд гарсан хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Сүмбэр багийн “Ац холбоо” гэх газар энэ сарын 18-нд  гарсан түймрийг унтраахаар 167 хүн, 27 автомашин ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 560000 орчим га талбай, үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 211000 га талбай өртжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button