УЛС ТӨР
Чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэж эхэллээ
Өнөөдөр /2022.04.20/ Засгийн газраас УИХ-ын даргад төсвийн тодотголыг өргөн барилаа.
Улмаар УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж, төсвийн тодотгол хэлэлцэж эхэллээ. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд "Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн талаар танилцуулж, үг хэлж байна.
Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн залуучуудын жагсаалын үеэр тавьсан санал, шаардлагатай уялдуулан төрийн хэмнэлтийг мөрдүүлэх, хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлогыг хамгаалах болон бусад бусад нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх хүрээнд боломжит бүхий л арга хэмжээг авч үзэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.