НИЙГЭМ

УБЦТС ТӨХК -ийн Баянгол ХҮТ-ийн ажилтнууд гал унтраажээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянгол Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд орон сууцны барилгад гарсан галыг шуурхай унтрааж, хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учрахаас хамгаалж чадсан бахархам үйл явдал дөрөвдүгээр сарын 19-нд боллоо.

Тус дүүргийн 19 дүгээр хорооны 70 дугаар байранд эзэнгүй айлын тагтан дээр гарсан галыг тухайн үед ХАБЭА-н өдөрлөгт оролцож байсан ажилтнууд анзаарч, Техник үйлчилгээний хэсгийн монтёр П.Раднаабазар, Ө.Баярмагнай, Г.Гандөл, Тоолуурын хэсгийн монтёр Э.Мөнхбат нар хурдан хугацаанд тархахаас урьдчилан сэргийлж, дээд давхраас нь бууж галыг шуурхай унтраасан байна.

Цаг алдалгүй арга хэмжээ авч, гал тархан олон айл өрх эрсдэлд орохоос хамгаалсанд тус хорооныхон талархаж Баянгол ХҮТ-ийн хамт олонд баярласнаа илэрхийлжээ. Тухайн айлд гал гарч байгааг хэрэглэгчийн кодоор дамжуулан холбогдож, Дарханд байсан гэрийн эздэд мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 21, 2022 11:27

Ашгүй дээ, эзгүй байсан айл б�##�рах байж

Зочин
Зочин
4 сар 21, 2022 11:45

15минутын дараа г�##� команд ирсэн зарим нь шатаа даахгүй таварцаглаад унасан ш�##�гуур байхгүй хүмүүс нь арай сул юмаа

Бүгдийг танигч
Бүгдийг танигч
4 сар 21, 2022 12:55

Зоригтой, ш�##�амгай з�##�уусаараа бахархаж байна. ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин
Зочин
4 сар 21, 2022 17:04

Дээд давхрын орк тамхи хаясан. Онцгойд даргынх явдаг хүүхний дүү нар ажилд ордог. Сульдаатай

Саынаа
Саынаа
4 сар 21, 2022 22:51

Эрчим хүчнийхэндээ бачрл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button