НийгмийнСПОРТ

Шавь нараа ДАШТ-ээс 10 медаль авахуулсан Т.Сүхбаатар гавьяат

Казахстан улсад болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн анхны медалийг Б.Болортуяа хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглоод, дэлхийн медальтан болсон түүний багш нь Гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар. Ингэснээр спортын хүрээнийхэн Жаамаа хэмээн дууддаг Т.Сүхбаатар гавьяатын шавь нар ДАШТ-ээс 10 дахь медалиа хүртсэнийг уншигч та анзаарсан уу.

ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн анхны эмэгтэй тамирчин Ц.Энхжаргал

Н.Ганбаатар багшийнхаа зөвлөснөөр 1991 онд зодог тайлан, 28 насандаа дасгалжуулагч болсон Т.Сүхбаатарын шавь, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал 2005 онд ДАШТ-ээс Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын анхны медалийг хүртсэн. Ингэж тэрбээр шавийнхаа хамт монгол эмэгтэй хүн чөлөөт бөхийн төрлөөр дэлхийн дэвжээнээс медаль авч чадахыг баталсан билээ.

ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх О.Насанбурмаа

ДАШТ-ээс медаль хүртсэн хоёр дахь шавь нь Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа.

Тэрбээр ДАШТ-ээс 2008, 2011, 2013 онд хүрэл медаль хүртсэнийхээ өнгийг өнгөрсөн жил хувирган, дэлхийн дэд аварга болсон. Ингэснээр О.Насанбурмаа гавьяат ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны бөх болсон билээ. Дэлхийн дэвжээнээс медаль авах ямар өндөр даваа билээ. Тэгэхэд ДАШТ-ээс дөрвийн дөрвөн медаль хүртсэн нь яах аргагүй давтахад бэрх амжилт.

ДАШТ-ий гурван медальтай Монголын зургаахан бөхийн нэг О.Бурмаа

Т.Сүхбаатар гавьяатын шавь нарын амжилтын буухиа үргэлжилсээр Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа 2009 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, Монголын чөлөөт бөхийнхнөөс дэлхийн дэвжээнд үзүүрлэсэн анхын эмэгтэй тамирчин болсон.

О.Бурмаа гавьяат ДАШТ-ээс 2013, 2014 онд хүрэл медаль авсан. Монгол Улс жүдо, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гурван медаль хүртсэн зургаахан хүчтэнтэй. Тэдний нэг нь Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Очирбатын Бурмаа (бусад нь Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, З.Ойдов, С.Батцэцэг, Д.Сумъяа, М.Уранцэцэг).

ДАШТ-д анх зодоглохдоо үзүүрлэсэн Б.Оюунсүрэн

Т.Сүхбаатар дасгалжуулагчийн хайртай шавь нарын нэг нь яах аргагүй Банзрагчийн Оюунсүрэн. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат тэрбээр “Истанбул-2011” ДАШТ-д анх удаа зодоглохдоо мөнгөн медаль хүртсэн.

Азийн дэд аварга, УАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальтай Б.Оюунсүрэнт олон улсын дэвжээнд хоёрхон жил өрсөлдөхдөө оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртэн, гялалзаж явсан юм. Харамсалтай нь, бэртлийн улмаас 22-хон насандаа спортоос хөндийрсөн.

Бэртлээ эдгээн, найман жилийн дараа ДАШТ-д дахин зодоглосноор нь олон хүн бахархдаг.

ДАШТ-ий медальт отгон шавь нь Б.Болортуяа

Т.Сүхбаатарын ДАШТ-ий медальт отгон шавь нь Бат-Очирын Болортуяа. Дэлхийн дэвжээнд анх зодоглоод медаль хүртсэн тэрбээр Ховд аймгийн харьяат.

Т.Сүхбаатар гавьяатад Ардын багш цол олгоё

Ардын багш цолны болзлыг хангасан эрхмүүдийн нэг нь яах аргагүй тэр мөн. Монгол эмэгтэйчүүд чөлөөт бөхийн төрлөөр тив, дэлхийн дэвжээнд өнгөлж яваа нь түүнтэй салшгүй холбоотой. Эл спортын төрөлд эмэгтэй бөх бэлтгэсэн Монголын анхны дасгалжуулагч тэрбээр 13 настайдаа Ардын багш А.Басхүүгээр чөлөөт бөх заалгаж, эл спортод хөл тавьжээ.

Монголд эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн нь 1998 он. Анх хөгжүүлсэн хүн нь яах аргагүй Гавьяат тамирчин Ц.Нацагдорж багш, Гавьяат дасгалжуулагч Л.Ням. Харин хөгжүүлж, сайн тамирчин бэлтгэх, амжилтад хүргэхийн эхлэлийг тавьсан нь яах аргагүй Т.Сүхбаатар гавьяат.

Эмэгтэй бөх бэлтгэсэн Монголын анхны дасгалжуулагч

Тэрбээр 2000 онд Японоос ирснийхээ дараа Төмөр замын “Замчин” спорт хороонд 10 гаруй бөх хичээллүүлэн, Монголд эмэгтэй хүн чөлөөт бөхөөр барилдахын эхлэлийг тавьжээ. Шавь нараа өдөрт 2-3 удаа бэлтгэл хийлгэн, тэмцээнд тогтмол оролцуулах нь юу юунаас чухал байв. Урсгалаар нь явуулбал хэзээ ч амжилтад хүрэхгүй нь ойлгомжтой. Тэр үед эмэгтэй бөхийг ойлгодог хүн, бэлтгэл хийлгэх клуб ховор. Ихэвчлэн эрэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэлийн танхимыг царайчилна. Жирийн хүн байтугай спортын хүрээнийхэн, эрэгтэй бөхчүүд ч тэднийг эхэндээ ойлгоогүй гэдэг. Эмэгтэй хүн дэвжээнд гарвал хийморь доройтно гээд хавьтуулахгүй нь олон юм билээ. Зарим багш тэднийг ойлгохгүй, дэвжээнээс хөөсөн тохиолдол цөөнгүй гэдэг. Тэгэх бүрт нь Т.Сүхбаатар гавьяат “Чи эх хүнээс төрсөн биз дээ. Шавь нартай минь адилхан эхтэй, эгчтэй, эхнэртэй юм байж, юунаас нь бузартана гэж” хэмээн ойлгуулахыг хичээнэ, цөөнгүйтэй нь маргалдсан гэдэг. 

Азийн анхны аварга Н.Отгонжаргал түүний шавь

Тухайн эмэгтэй тамирчин чөлөөт бөхөөр дагнан хичээллүүлсэн дасгалжуулагч түүнээс өөр байгаагүй. Тэгж зүтгэснийх нь үр дүн дараа жил нь гарсан. Манай улсад 2001 онд болсон Азийн АШТ-д монгол эмэгтэйчүүд анх удаа оролцоход түүний шавь, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал мөнгө, ОУХМ Н.Отгонжаргал, ДАШТ-ий дөрвөн медальт О.Насанбурмаагийн эгч Мягмарсүрэн хүрэл медаль авсан. Улмаар 2003 онд Азийн АШТ-ээс түүний гурван шавь медаль хүртэн, Н.Отгонжаргал чөлөөт бөхийнхнөөс Монголын анхны Азийн эмэгтэй аварга болсон юм. Тэр жил тэд багийн дүнгээр хүрэл цом өргөсөн билээ. Монгол эмэгтэйчүүд чөлөөт бөхөөр тивийнхээ аварга болж чадахыг баталж, хүрэл цом өргөн зогссоноо Т.Сүхбаатар багш үргэлж дурсах дуртай.  

Олимпын анхдагчид мөн түүний шавь

Монголын чөлөөтийн эмэгтэй тамирчид 2004 онд Афины олимпод анх удаа оролцсон. Тэр жил Т.Сүхбаатар багшийн шавь Ц.Энхжаргал, О.Бурмаа нар олимпын дэвжээнд зодоглосон нь яах аргагүй түүхэн үйл явдал.

Ингэж явсаар 2005 онд Ц.Энхжаргал Монголын чөлөөтийнхнөөс ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болсон юм. Ийнхүү түүний гаргасан жимээр, Т.Сүхбаатар гавьяатын удирдлагад шавь нар нь бэлтгэлээ хийсээр дээрх амжилтыг гаргасаар байгаа билээ.

Сонгомол бөхийн төрөлд дэлхийн аварга болсон, улсын начин М.Цанлиг болон үндэсний бөхийн улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан С.Мөнхсүх тэргүүтэй олон шилдэг түүний шавь.

Залуудаа Монголын чөлөөт бөхийн хөнгөн жингийнхнийг өнгөлж, олимпод нэг, ДАШТ-д хоёр удаа оролцсон Т.Сүхбаатар гавьяат үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 2008-2016 онд ажилласан. Тэрбээр өдгөө “Женко” клубт багшилж байна.

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Sonirhogch
Sonirhogch
9 сар 19, 2019 09:33

Ter neg ongiroo nuhur baidag chin hen bilee. Hosoo biluu? Ternii hajuud aguu bagsh yum baina. Daruu hun ym daa. Ardiin bagsh bolooroi.

Зочин
Зочин
9 сар 19, 2019 21:54
Reply to  Sonirhogch

Юу гэж ингэж тэнэгтэж байдаг юм. Тэр онгироо чинь бас л агуу багш нарын нэг шдээ. Шавь нарынхаа төлөө амиа тавьдаг багш бол жинхэнэ багш байдаг юм. Хүний шавиар хүүдэгнээд явдаг гаруудын дэргэд хоёулаа л агуу хүмүүс. Монголд заяасан ховорхон хүмүүс шүү дээ.

bo
bo
9 сар 19, 2019 11:50
Reply to  Sonirhogch

Hosoo biluu gj bichihiig nodjod togoon dotor n bdg hun bn.Tr n shudraga bololtoi um bm lee.ene n duugui morooroo urdhaa hiigeed dundiig nariaf yavdg bololtoidog.adilhan l ardiin huuhdiig surgaj mgliin toloo zutgej bn gj bi oilgoj bn

Монгол ялна
Монгол ялна
9 сар 19, 2019 10:28

Сухбаатар ч бас сайн дасг�##�жуулагч даа. Би танина. Эхний уед хэцуу байсан. Эмэгтэй тамирчин бэлтгээд явд байхад нь эрх мэдлийн телее бусад дасг�##�жуулагч нар нь шавь нарт нь янз бурийн амл�##�т егч урвуулах, шавиа нараа оролддог гэж ер терел бурээр унагаах гэж узэлцэж байгаа. Шавь нараа тэмцээнд оруулахын тулд ер ширэнд хуртэл орж байсан байх шуу. 2000 оны суулчээр нилээд хэцуу л байсан даа. Цаг хугацаа бухнийг харуулах юм даа. Олон жил уулзсангуй ээ. Одоо сайн сайзан амжилттай л явж байгаа юм байна даа. Уг хун нь хичээнгуй л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button