
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Төрийн өмчийн ашигтай ажилласан компаниуд ажилчиддаа 13 дах сарын цалинг өгдөг. Үүнийг тухайн байгууллагын ТУЗ өгдөг. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр үүнийг засгийн газар олгоно гэж ойлгож байгаа. Засгийн газар ашигтай ажилласан бүх төрийн өмчийн байгууллагын урамшууллыг олгох юм уу. Үүнийг хэтэрхий туйлширч байна гэж харж байна.Энэ заалтаас Засгийн газрыг хасаж одоо хэрэгжүүлж байгаа ТУЗ-д хэвээр үлдээх саналтай байна" гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.