НИЙГЭМ

Д.Мөнхтуул: НӨАТ-ын сугалааг зогсоох тухай албан бичиг яамнаас ирээгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан  НӨАТ-ын сугалааг энэ сараас зогсоож НӨАТ-ын 2 хувийг нэмэх боломжгүй. Харин буцаан олголтыг ойрын жилүүдэд хоёр хувьд тогтвортой барих бодлоготой байгаа гэдгээ хэлсэн юм.

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай  хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хоёр хувийг буюу жилд нэг удаа НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг тогтолцоо үйлчилж эхэлсэн байдаг. Мөн иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа, үйлчилгээнийхээ баталгаажсан төлбөрийн баримтаар сар бүр сугалаанд оролцдог байсныг зогсоох талаар холбогдох яамны сайд хэлсэн.

Энэ талаар Татварын Ерөнхий газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас асууж тодрууллаа.

-Сангийн сайдын зүгээс чуулганы хуралдаанаар НӨАТ-ын сугалааг зогсоох асуудал ярьсан. Энэ асуудал танайд албан байдлаар ирж хэрэгжиж эхэлсэн үү?

-Одоогоор Татварын ерөнхий газарт Сангийн яамнаас НӨАТ-ын сугалааг зогсоох тухай албан бичиг ирээгүй байна.

-Хэрвээ НӨАТ-ын сугалааг болиулсан тохиолдолд оронд нь ямар зохион байгуулалт орж ирэх талаар мэдээлэл танд байгаа болов уу?

-НӨАТ-ын сугалааг болиулаад оронд нь өөр зохицуулалт орж ирэх асуудал нь бодлогын түвшинд яригдах зүйл. Манай Татварын Ерөнхий газар хэрэгжүүлэгч агентлаг учраас хууль тогтоогч байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх л үүрэгтэй. Ямар журам зохицуулалт орж ирэхийг мэдэхгүй байна.

-Ташрамд асуухад  бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнг бичдэггүй, НӨАТ олгодоггүй аж ахуйн нэгжүүдэд танайхаас ямар хяналт шалгалт хийж арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Бараа бүтээгдэхүүн борлуулж, үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдүүд  төлбөрийн баримт заавал олгоно. Харин үнийн мэдээлэл тавих үгүй нь хувь хүн бизнес эрхлэгчийн өрсөлдөөний эрхийн асуудал. Ямартай ч борлуулалт хийж л байгаа бол төлбөрийн баримт олгох ёстой. Татварын ерөнхий газраас төлбөрийн баримт олгох хэд хэдэн шийдлийг хийж өгсөн. Төлбөрийн баримт олгоогүй тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага оногдуулна. Татварын Ерөнхий газрын зүгээс аймаг дүүргийн татварын хэлтэс рүү тусгай төлөвлөгөө боловсруулж бүртгэлжүүлэн, шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаарай гэсэн чиглэлийг хүргүүлж  ажилладаг.

ИНФОГРАФИК: НӨАТ-ЫН СУГАЛААНД ОЛГОЖ БАЙСАН МӨНГӨН ДҮН

2016 онд 3.6 тэрбум төгрөг, 2017 онд 6.3 тэрбум, 2018 онд 18.9 тэрбум, 2019 онд 13.9 тэрбум, 2020 онд 16.9 тэрбум төгрөгийг НӨАТ-ын сугалаагаар буцаан олгож байжээ. Энэ тоо баримтаас харвал НӨАТ-ын буцаан олголтыг зогсоосноор 17-19 сая төгрөг төсөвт үлдэх боломжтой болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 27, 2022 09:16

Ер нь бол суг�##�аагаа зогсоогоод нөат-н хувийг бууруулах нь зөв. Шинэ, жижиг аан-үүдэд үнэхээр том дарамт болж байна

Зочин
Зочин
4 сар 27, 2022 09:27

ene sugalaa yvuuldag garuud ni uursduu baahan hojson gee bizde hachin shimegch l#ruudiig shorond ni hiigeechee

Холбоотой мэдээ

Back to top button