Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар Ё.Баатарбилэг гишүүний асуудлыг хэлэлцэж байна

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Энэ дагуу Халдашгүй байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Нэр бүхий дөрвөн гишүүн нэрсийн дараалаар тус хорооны хурлаар орж байна. Дөнгөж саяхан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нар орж, ямар хэргээр яллуулж буйгаа сонсоод гарч ирсэн бол одоо УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хурлаар ороод байна. Дараа нь Х.Ганхуяг гишүүн орох юм.
ХУУЛЬ ЁСООР: Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм. Гэхдээ эдгэр байнгын хороодын хуралдаан маргааш болох юм.
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Даргаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд ажилладаг. Дөрвөн гишүүний хувь заяаны асуудлыг эдгээр таван гишүүн хэлэлцэж, дараа дараагийн шийдвэрийн эхлэлийг тавина гэсэн үг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Алтанхуягаас бусдыг нь авч үлд